УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнгөрсөн даваа гаригаас эхлэн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан. Тэгвэл түүний биеийн байдлыг өчигдөр орой Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар очиж үзжээ.
Түүний биеийн байдлын үзлэг шинжилгээний дүгнэлтэд "зүрхний шигдээс, аминд аюултай хэм алдагдал, тархины харвалт, захын судасны хүндрэлүүд гарах өндөр эрсдэлтэй" хэмээн гарсан байна.
Тиймээс өлсөглөн зарлаж буй С.Ганбаатарыг өчигдөр орой албадан эмчилгээнд хамруулахаар болжээ.