АНЦ-ын Орегон мужид орших энэ мөөгийг латинаар "Boletus photoshopus" хэмээн нэрлэжээ. Харин хүмүүс энэ аварга мөөгөнд "Honey mushroom" буюу хонгорхон мөөг гэж өхөөрдсөн нэр хайрласан. Энэ төрлийн хонгорхон мөөгнүүд ийм том болтлоо ургасан тохиолдол үүнээс өөр бүртгэгдээгүй бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган жуулчин очиж үздэг. "Boletus photoshopus" гэдэг нь энэ мөөгний зургийг хүмүүс анх үзээд итгэлгүй фотошопын тусламжтай эвлүүлсэн гэж үзсэнтэй холбоотой юм байна. Гэвч дараа нь байгаль дээр авсан жинхэнэ зураг гэдгийг нь баталсан. Анх эндүүрэгдэж байсныг нь бодож ийм нэр өгчээ.