m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.01.28 02:39
234
Увс аймагт сэжигтэй тохиолдол илэрч, орох гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаалаа

Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай сумын чиглэлд өчигдөр /2021.01.27/ Улаанбаатар хотоос ирсэн автобусны зорчигчдоос түргэвчилсэн шинжилгээ авахад нэг зорчигчийн шинжилгээ эерэг гарсан бөгөөд автобусны нийт зорчигчдыг PCR шинжилгээний хариу гартал тусгаарлах байрны хяналтанд аваад байна. 

PCR шинжилгээг Ховд аймагт хийж байгаа бөгөөд дээжийг тээвэрлэн өнөөдөр эцсийн хариу гарах юм. 

Аймгийн онцгой комиссоос  орох гарах хөдөлгөөн хаасантай холбоотойгоор Увс аймгийн онцгой комиссоос тодруулахад:  Өнөөдрөөс /2021.01.28/ тус аймагт хөл хорио тогтоож, аймгийн төв болон сумдуудын орох гарах хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хаажээ. Хөл хорио тавьсан хугацаанд хүнсний дэлгүүр, барааны зах 09-21:00 цаг хүртэл ажиллах бол ч архи, согтууруулах ундаа худалдахгүй. Одоогоор Увс аймагт PCR шинжилгээ хийх боломжгүй тул сэжигтэй тохилдлын сорьцыг Ховд аймаг руу илгээж, PCR шинжилгээг ажлыг зохион байгуулж байна. Ховл аймаг руу илгээсэн PCR шинжилгээний хариу гараагүй байна 

Увс аймгийн онцгой комиссоос Улаанбаатар хотод байгаа  312 иргэдээ татан авах үеэр Улаангом хотод очсон, тодорхой тооны хүмүүс замдаа бууж бусад сумдад очсон бөгөөд тэдгээр иргэдийг гэрийн тусгаарлалтад оруулж, ийнхүү орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байна.