Баянзүрх дүүргийн Онцгой комисс дүүргийн 22 дугаар хорооны 67 дугаар байранд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул хөл хорио тогтоож хамгаалалтанд авчээ.
Улмаар тухайн байрны оршин суугчдыг яаралтай шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа аж. Тиймээс тус байрны оршин суугчид тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг дагаж, хамтран ажиллахыг Баянзүрх дүүргийн онцгой комиссоос анхаарууллаа.