m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.01.29 01:27
278
Мемати Морарузи: Дамжаа сургалтын төв намайг аварсан

Мемати Морирузи бол Хятадын Шиньжян Уйгарын Өөртөө Засах Орны Аксу хотын дамжаа сургалтын төвийн төгсөгч байж, одоо тэрээр Аксу хотдоо хоёр ч ресторан ажиллуулаад байна. 1-р сарын 27-нд болсон Шиньжян Уйгарын Өөртөө Засах Орны засгийн газрын хэвлэлийн бага хурал дээр тэрээр хэлэхдээ, “Хайр сэтгэлгээ, бусдад талархах сэтгэлгүй хүн илжигтэй ялгаагүй гэж манай уйгарууд ярьдаг”. Дамжаа сургалтын төв намайг аварч, надад ур чадвар заан сургаж, ажил үйлс босгох мөрөөдлийг минь биелүүлснийг би хэзээ ч мартахгүй гэжээ. 

2015 онд Мемати Морарузи шашны хэт даврагчидтай танилцаж, улмаар бусад үндэстэн, тэр дундаа хань үндэстнийг үзэн яах болжээ. Мөн тэдний нөлөөгөөр түүний зан араншин ихэд хувирч, ирэх тусам өөрийгөө тусгаарлах болсноор гэр бүлийн ойр дотнын хүмүүс нь түүнээс зайгаа барих болж, төдөлгүй түүний ажиллуулж байсан ресторан ч дампуурчээ.

Тэрээр: “2017 оны 9-р сард би гэрийн хүмүүсийнхээ ятгалгаар дамжаа сургалтын төвд хүрч суралцсан. Тэнд миний хятад хэлний түвшин дээшилж, мэдлэг боловсрол эзэмшсээр сайн муу, үнэн худлыг илүү сайн ялгаж, иргэний хууль ёсны эрх ашиг, үүрэг хариуцлагыг тодорхой таньсан юм. Тэгээд ч өөрийн хүсэлтийнхээ дагуу тогоочийн мэргэжил сонгож сурсан юм” гэжээ. 

Дамжаа сургалтаа төгссөний дараа, хорооллын ажилтны дэмжлэг дор тэрээр 2019 оны 12-р сарын 20-нд 290 квадрат метр талбайтай ресторан шинээр ажиллуулсан бөгөөд тухайн газрын захиргаа байрны түрээсийг нь талаар хөнгөлж өгчээ. Өдгөө Мемати Морирузийн рестораны тоо, цар хүрээ ирэх тусмаа ихсэж, 50 гаруй ажилчин ажиллуулж, сарын эрхлэлтийн орлого нь 500 гаруй мянган юань, жилийн ашиг орлого нь 450 гаруй мянган юанийг давжээ. 

ЭХ СУРВАЛЖ: MONGOL.MN Д.Хүчитбаатар