УОК хуралдаж 2-р сарын 11-ний өдрөөс эхлэн 2-р сарын 23-ны өдрүүдэд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Энэ хугацаанд нийтийн тээвэр тодорхой хязгаарлалтын дагуу иргэдэд үйлчлэх төлөвлөгөө гаргажээ. Мөн зорчих иргэдэд хязгаарлалт тавьж, зорчсон тохиолдолд хоорондын зайгаа барих, цонх дагаж суух зэрэг зохицуулалтыг хийхээр төлөвлөжээ.
Мөн зайлшгүй үйлчлэх шаардлагатай ажилтан, албан хаагч нарт үйлчлэх чиглэлийг гаргахаар болжээ.