m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.02.06 07:35
409
Баянмонгол хороололд хөл хорио тогтоолоо

Коронавирусын халдвар эрчимтэй тархаж байгаа энэ үед сэжигтэй тохиолдол болон батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байршлыг тогтоож, хамгаалалтад аван хөл хориог хэсэгчилэн тогтоож байгаа.

Тэгвэл Нийслэлийн Баянзүрх дүүргийн  26-р хорооны Баянмонгол хорооллын 402-р байрны нэгдүгээр  орцноос сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул хөл хорио тогтоож, хамгаалалтад авчээ. Дүүргийн  Онцгой комиссоос шинжилгээний баг гаргаж тухайн орцны иргэдийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Мөн Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Ханбогд хорооллын 301-р байрны 1-р орцод сэжигтэй тохиолдол бүртгэгдэн, хөл хорио тогтоож байрыг хамгаалалтад авчээ.