Цар тахлын үед хаа хаанаа санхүүгийн хямралд өртөж, төр мөнгөгүйтэж эдийн засаг доройтсоор байгаа. Гэвч Монгол банкинд санхүүгийн хямрал нөлөөгүй бололтой. Тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өөртөө 300 сая төгрөгийн үнэ бүхий фитнесийн тоног төхөөрөмж худалдан авах тендер зарлажээ. Хэрэв фитнесс төхөөрөмж биш нэн шаардлагатай байгаа зүйлдээ зарцуулсан бол 300 сая төгрөг чамлахааргүй их мөнгө. Бид энэ талаар эргэн сурвалжилах болно.