m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.02.09 02:32
325
ДУЛААНЫ ШУГАМ ЗАДАРЧ ГУРВАН ХҮН АМИА АЛДЛАА

дулааны шугам mass-н зурган илэрц

Өчигдөр буюу /2021.02.08/ өдрийн оройн 23 цагийн орчимд Баянгол дүүргийн 6-р хороо, 19-р байрны Дулааны шугам задарч 3 хүн түлэгдэж нас барлаа гэх дуудлага мэдээлэл цагдагийн байгууллагад бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагаас харъяа дүүргийн цагдаагийн байгууллага болон бусад албаны байгууллагатай хэргийн газарт хяналт шалгалтыг явуулахад тухайн газарт 5 хүн байснаас 3 хүн нас барж, хоёр нь тодорхой төрлийн бэртэл гэмтэл авч одоогийн байдлаар ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.  

Шалгалтын ажиллагаагаар Баянзүрх дүүргийн харьяат иргэн Э /43 настай, эрэгтэй/, У /41, эмэгтэй/, мөн хэн болох нь тодорхойгүй нэг иргэнд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Харин гэмтэлд эмчлүүлж байгаа 2 иргэний хувьд, 2-уулаа эрэгтэй, нэг нь Дархан-Уул аймгийн харъяат 47 настай, Ховд аймгийн харъяат 26 настай Ц нар байна. Тухайн 5 иргэний хувьд тодорхой оршин суугаа хаяггүй, гэр оронгүй ийм нөхцөл байдалтайгаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байгааг ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр мэдээллээ. 

Ж.Одноо