Засгийн газрын өнөөдрийн /2021.02.10/ ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн яамны дэд сайд Ш.Анхмаа, Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллж Эрүүл мэндийн яамны дэд сайдаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын даргаар ажиллаж байсан М.Баттүвшинг, Төрийн нарийн бичгийн даргаар АШУҮИС-ийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Ц.Эрдэмбилэгийг томиллоо.
Эрүүл мэндийн яамны дэд сайд Ш.Анхмаа өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд гаргасан бол Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал нь өнгөрсөн хугацаанд ажилдаа хариуцлагагүй хандсан, эрүүл мэндийн салбарын асуудлаас үүдэж Засгийн газар огцорсонд түүнийг албан тушаалаас нь чөлөөлж байгаа аж.