m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.02.10 14:25
526
МАРГААШААС архи,согтууруулах ундаа худалдаалахгүй

Архи согтууруулах ундаа mass-н зурган илэрц

Маргааш буюу 2021 оны 02-р сарын 11-ны өглөөний 06.00 цагаас Улаанбаатар хотын хэмжээнд  хоёрдугаар сарын 23-ний 06:00 цаг хүртэл 12 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоолоо.

Хөл хорионы хугацаанд Нийслэлийн 420 мянган өрхийг PCR шинжилгээнд хамруулж халдварыг хумиж, цаашдаа эрсдэлгүй болоход анхаарч ажиллах болсныг УОК-оос мэдээллээ.

Халдварыг ногоон, шар, улбар шар, улаан гэсэн дөрвөн өнгөөр эрсдэлийг тодорхойлж, дөрөвдүгээр зэрэглэлд шилжинэ. Хатуу хөл хорионы хугацаанд цагдаагийн алба хаагчид бүх гудамж талбайд гарч хяналт тавин ажиллана.

 Томоохон хүнс худалдааны 41 зах маргаашаас хоёрдугаар сарын 16-н хүртэл амарна. Харин нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 4297 хүнсний дэлгүүр хязгаарлагдахгүй, хөл хорионы хугацаанд ажиллана. 

Харин хатуу хөл хорионы хугацаанд архи,согтууруулах ундаа худалдаалахыг хориглолоо. 

Ж.Одноо