m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.02.12 05:29
454
Зөвшөөрөгдсөн 14 байгууллагын ажилчид замын хөдөлгөөнд саадгүй оролцоно

Коронавируст цар тахлын халдвар газар авч өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбогдуулан УОК-оос энэ сарын 11-нээс 23-ны 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоож тандалт судалгаа явуулахаар болсон. Энэ хугацаанд сар шинийн баяр давхцаж, иргэд бөөгнөрөл үүсгэх, нэгнийдээ очиж золголт хийх зэрэг нь эрсдэлийг улам ихээр бий болгох учраас энэ жилийн сар шинийн баярыг ахуйн хүрээнд тэмдэглэх шийдвэр гарсан. Энэ хугацаанд зөвшөөрөгдсөн 14 чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ажилчид тодорхой дүрэм журмын хүрээнд ажиллах юм.

Гэвч өчигдөрийн байдлаар /2021.02.11/ ажилдаа явах гэсэн иргэдийн автомашиныг хөдөлгөөнд оролцуулаагүйн улмаас ихэнхи байгууллагын ажилчид ажилдаа очиж чадахгүй байна гэсэн гомдол ихэссэн байна.

Иймд дээрхи шийдвэрийг өөрчилж өнөөдрөөс эхлэн /2021.02.12/ зөвшөөрөгдсөн 14 байгууллагын ажилчдыг хувийн автомашинаараа хөдөлгөөнд оролцуулж эхэлжээ. 

АЖИЛДАА ЯВЖ БУЙ ИРГЭД ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БИЕДЭЭ АВЧ ЯВНА. 

Үүнд:

  1. Иргэний цахим үнэмлэх
  2. Ажлын газрын тодорхойлолт /Захирлын тушаал/
  3. Ажлын үнэмлэх /Пластик/
  4. PCR шинжилгээний бичиг