m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.02.14 09:17
689
БИТКОЙН ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭ ДАХИН ШИНЭЧИЛЭЭ

Дэлхий даяар хамгийн их эрэлттэйд тооцогддог цахим валют болох биткоины ханш 49 мянган ам.доллароос давж, түүхэн дээд үзүүлэлтээ дахин шинэчилжээ.

20 гаруй биржийн дундаж үнийг тооцдог “CoinMarketCap” цахим хуудаст мэдээлснээр, биткоины ханш арилжааны явцад 2.7 хувиар өсөж, 49.143 ам.долларт хүрсэн байна. Арилжааны хэмжээгээрээ хамгийн томд тооцогддог “Binance” криптовалютын бирж дээр биткоин гурав гаруй хувиар өсөж, 49.300 ам.доллароор арилжаалагджээ.

Илон Маскийн “Tesla” компани биткоинд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулснаа мэдэгдсэний дараа энэхүү криптовалютын ханш хоёрдугаар сарын 8-ны даваа гаргаас хойш дахин өссөн бөгөөд 41.950 ам.доллароос давж, түүхэн дээд үзүүлэлтээ хоёр өдөр дараалан эвдсэн юм.

БИТКОЙН ГЭЖ ЮУ?

Биткойн гэдэг нь онлайнаар ашиглагддаг цахим мөнгө, энэхүү цахим мөнгийг ашиглан юу л бол юуг ч авч болно: хоол хүнс, ундаа,тавилга, Ферарри машин ч гэсэн авч болох юм. Биткойг анх 2008 онд хэсэг программистууд гаргаж кодыг нь бичжээ. Улмаар Сатоши Накамото гэдэг нэрийн доор олон нийтэд тархсан ч гэсэн жинхэнэ биткойныг бүтээсэн хүн Япон биш харин барууны гаралтай хүн гэж хэлэлцдэг билээ. Nakamoto-ийн цаана ямар нэгэн байгууллага эсвэл зохион байгуулалттай бүлэг хүмүүс байгаа гэж үздэг юм. Зарим нь Америйн Тагнуулын Төв Газар (NSA) байдаг ч гэж хардах хүн байдаг бол,

Жулиан Ассанж байдаг гэж итгэх хүмүүс ч бий. Бүр түүний нэрийг "SAMSUNG", "TOSHIBA", "NAKAmichi", "MOTOROLA" гэх дөрвөн компанийн нууц үйл ажиллагаа гэж ярих ч хүмүүс байдаг. Биткойн -ийн цаана зөвхөн тоогоор илэрхийлсэн дижитал файл л бий. Цаасан мөнгөний цаана алт байж, үнэ цэнэтэй болгодог бол Bitcoin-ийг үнэ цэнэтэй болдог зүйл нь түүний сүлжээ юм. Биткойны бусад мөнгөн валютаас ялгарах хамгийн гол зүйл нь Биткойн-ийг зохицуулах банк гэж байхгүй. Энэ нь ямар ч төв банкнаас хамааралгүй гэсэн үг юм.

Монгол төгрөг Монгол Банкнаас хамааралтай, бусад валют ч гэсэн төв банкныхаа бодлоготой шууд уялдаатай байдаг. Харин биткойн нь decentralized буюу төвийн бус, цэвэр эрэлт нийлүүлэлтээс үнийн ханш нь тогтдог юм. Бас нэг ялгарах зүйл нь мөнгөн гуйвуулга хийхэд арилжааны шимтгэл нь маш бага юм. Жишээ нь: Би гадаадад байгаа найзруугаа 100 доллар шилжүүлье гэхэд ханшны зөрүү, банкны шимтгэл гээд бараг 30-40$ -г нь банкинд өгөх шаардлагатай. Хэрвээ тэр найз маань биткойн хадгалах түрийвчтэй бол би шууд хэдхэн секундын дотор хамгийн бага шимтгэлээр (ойролцоогоор 5-9$) найзруугаа дэлхийн аль ч өнцөгт байсан шилжүүлэх боломжтой юм.

ХЭРХЭН ХУДАЛДАЖ АВАХ ВЭ?

Та юуны түрүүнд "Bitcoin wallet" буюу түрийвч нээх ёстой. Нээхэд та "coinbase", "xapo", "blockchain.com" гэх мэт сайтууд дээр нээж болно. Эсвэл "Google" дээр "Bitcoin wallet" гэж хайж болно. Та биткойн худалдаж авахын тулд биткойноо хадгалах савтай байх ёстой юм. Таны "Bitcoin wallet" тустай нэг хаягтай байх ёстой, та биткойн худалдаж авахдаа тэр хаягаа өгөх ёстой болох юм.
"Bitcoin wallet" нээхэд та иргэний үнэмлэхийн 2 талын зургийг сэлфиний хамт явуулах ёстой байдаг. Мөн гэрийн хаягийг баталгаажуулсан баримт байх ёстой.