m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.02.16 02:35
1479
ГССҮТӨВ ДОТОР БАЙРЛАДАГ "ЛАЗЕР МЕД" ЭМНЭЛЭГ ХЭНИЙ БИЗНЕС ВЭ?

Гэмтэж бэртсэн хүний хамгийн түрүүнд зорьдог газар нь Гэмтэл согог судлалын үндэсний төв. Тус эмнэлэг улсын гэх тодотголтой. Бүх төрлийн гэмтлийг эмчлэх клиник. Гэвч ажлын бус цагаар болон амралтын өдөр гэмтэж бэртсэн иргэдэд комьпютерт томографын зураг авах аппарат нь үйлчилдэггүй байна. Нэг ёсондоо хугарсан, гэмтсэн гар хөлнийхөө зургийг авхуулахдаа ажлын бус цагаар ирвэл дараа өдрийг, амралтын өдөр таарвал ажлын өдрийг хүлээх асуудал үүсдэг байна. 

Энэ байдлыг нэр бүхий байгууллага овжин ашиглажээ. ГССҮТ-н дотор байрлах "Лазер мед" эмнэлэг нь 24 цагаар иргэдэд комьпютерт томографын зураг авах үйлчилгээг үзүүлдэг байна.

Энэ байдлыг нэр бүхий байгууллага овжин ашиглажээ. ГССҮТ-н дотор байрлах "Лазер мед" эмнэлэг нь 24 цагаар иргэдэд комьпютерт томографын зураг авах үйлчилгээг үзүүлдэг байна

Гэхдээ зөвхөн ГССҮТ-р үйлчлүүлж бүртгэл хийлгэсэн иргэдэд үйлчилдэг. Манай сурвалжлах баг учир байдлыг тодруулж эмнэлэг рүү нэвтрэх гэсэн боловч цар тахлын хорио цээрийн улмаас нэвтрүүлсэнгүй. "Лазер мед" эмнэлэгийн үүдэнд байрлах дугаар залгаж лавлахад "Бид 24 цагаар үйлчилдэг, зөвхөн гэмтлээр үйлчлүүлж доор үүдэнд бүртгэл хийлгэсэн тохиолдолд үйдчлүүлэх боломжтой" гэх хариултыг өгсөн. Үнэ төлбөрийн хувьд хөлний зураг авхуулахад 120,000 төгрөгөөс эхэлдэг байх юм. 

Бид энэ асуудлаар эргэн сурвалжлах болно. 

"Лазер мед" эмнэлэгийн үүдэнд байрлах дугаар залгаж лавлахад "Бид 24 цагаар үйлчилдэг, зөвхөн гэмтлээр үйлчлүүлж доор үүдэнд бүртгэл хийлгэсэн тохиолдолд үйдчлүүлэх боломжтой" гэх хариултыг өгсөн

Д.Өнөрзул