УОК-ын шийдвэрээр хөл хорионы үед “нэг хаалга – нэг шинжилгээ” хийгдэхээр болсон. Энэ хүрээнд дүүрэг бүрт төвлөрсөн болон явуулын шинжилгээний цэгүүд ажиллан одоогоор 200 мянга гаруй өрхөөс шинжилгээ аваад байна.
Өнөөдрөөс эхлэн дүүрэг дүүрэгт нь төвлөрсөн шинжилгээнүүдийг авч эхэллээ. Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн хэмжээнд суурин 3 баг, явуулын 120 баг ажиллаж байна.