m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.02.20 04:54
332
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хөл хорионы үед золголт хийжээ

УИХ-ын гишүүн Бөхчулууны Пүрэвдорж 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Ховд аймагт ирж улмаар  Жаргалант сумын Магсаржав багт орших  ЭСБА-ийн 60 айлд бууж гэрийн тусгаарлалтанд байх иргэдийн тоонд бүртгүүлсэн байна. 

Ирсэн даруйд нь Жаргалан өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Б.Очир-Пүрэв  хяналтанд авчээ. Тухайн эмч гишүүнтэй утсаар холбогдож 14 хоног гэрийн тусгаарлалтанд байх шаардлагатай гэдгийг сануулж зөвлөмжийг өгч ярьсан байдаг.

Гэтэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хорио цээрийн дэглэмийг зөрчиж 2021 оны 02-р сарын 15-ны өдөр нуур гарна гэдэг шалтгаанаар “Бичигт”-ийн постоор нэвтэрч Жаргалант сумын төвөөс гарсан байна.

Яг энэ үед  Ховд аймгийн нутаг дэвсгэр, сум орон нутгаас гарах орох хөдөлгөөн, нийтийн болон хувийн тээврийн хэрэгсэл, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хаах тухай Ховд аймгийн засаг даргын 2021 оны 02-р сарын 08-ны өдрийн А/дроб 62 тоот захиармж гарсан байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж засаг даргын захирамжийг үл тоож, эмч эмнэлэгийн ажилчдын зөвлөмжийг юман чинээ бодохгүй хорио цээрийн дэглэмийг ийнхүү зөрчиж сум сум дамжин өндөр настангуудтай золгуул хийж яваа зургаа өөрийнхөө цахим хуудсаар дамжуулж олон нийтэд  дэлгэсэн. Бид мэдээллийг нягтлах үүднээс  Алтай Үенч сумын удирдлагуудаас тодруулсан. Үенч суманд 2 өндөр настантай золгуул хийсэн байдаг. 

Мэдээллийн дагуу УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой утсаар холбогдож тодруулахад "Хөдөө байна, би  онцгой комиссын албаны бичигтэй" гэдэг хариултыг өгөөд утсаа тасалсан юм.

УОК-ын шуурхай штабын албатай холбогдож мэдээллийг тодруулахад: "Ар гэрийн гачигдалтай ч бай, тусгай зөвшөөрөлтэй ч бай хорио цээрийн дэглэмийг хэн ч зөрчих эрхгүй" гэдэг тайлбарыг бидэнд өгсөн юм.  

Жирийн иргэдийн үүдэнд төрийн албан хаагчид өдөр шөнөгүй сахиж байхад УИХ-ын гишүүн та жийп машин хөлөглөж дур зоргоороо дургиж явах эрх бий юу гэдгийг тунгааж нэг бодно биз.

МУ-ын хууль тогтоомж иргэн бүрт үйлчилдэг байгаасай.

Эх сурвалж: Ховд.мн