m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.02.21 03:50
421
Хөл хорионы хугацаанд "ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРНЫ ТОО, ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН" дуудлага буурсангүй

Манай улс 3 дахь удаагийн хатуу хөл хориог энэ сарын 11-ны өдрөөс тогтоож өдгөө 10 хоноод байна. Коронавирус халдварыг хумьж, тархалтыг зогсоох зорилготой энэ удаагийн хөл хорионд архи согтууруулах ундаа худалдаалахыг хориогүй. Тодруулбал, хотын дарга Д.Сумъяабазар:  “Архи, согтууруулах ундааг хоригловол дамын наймаа газар авна. Энэ бол ухамсрын асуудал учраас захирамжаар зохицуулах ямар ч боломжгүй. Архи, согтууруулах ундааг зарж худалдаалахыг хориглосон заалт захирамжид ороогүй” гэдгийг хэлсэн. Гэвч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хатуу хөл хорио тогтоосон энэ цагт ахуйн архидалт, түүнээс үүдэж гэр бүлийн хүчирхийлэл, эрүүлжүүлэх байрны тоо ихэсдэг нь харамсалтай.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага мэдээллийн сүүлийн өдрүүдээс л харахад л 24 цагийн дотор эрүүлжүүлэх байрны тоо 200-аас буухгүй байгаа бол гэр бүлийн хүчирхийлллийн дуудлага мөн л 100 аас дээш дуудлага бүртгэгдэж байна.

Цагаан сарын өдрүүд буюу 02-р сарын 11, 12-ны битүүн, шинийн нэгэнд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 200-д хүрсэн.

May be an image of text

May be an image of text

Энгийн үед нийслэлд гудамж, талбай, олон нийтийн газар, баар, караокед согтуугаар танхайрсан хүмүүс эрүүлжүүлэхэд олноор ирдэг бол хорио цээрийн хугацаанд ресторон паб, баар цэнгээний газар хаалттай хэдий ч  дэлгүүрүүд архи пиво зарж байгаа нь ийнхүү ахуйн архидалтыг ихэсгэж, эрүүлжүүлэх байранд согтуу хүмүүсийн хөл татарсангүй.

Хаалттай хаалганы цаана архи ууж агсам тавьж байгаа нэгний хүчирхийлэлд өртөж айдас хүйдэс, нулимстай өдөр хоногийг өнгөрүүлж байгаа олон томчууд,  багачууд байгаа нь нууц биш.

Цагдаагийн байгууллагад хоногт гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 50-60 дуудлага бүртгэгддэг бол Үүний 90 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан байдаг байна. Хүчирхийлэл үйлдсэн этгээдүүд ямар нэгэн байдлаар архи согтууруулах ундаа олоод хэрэглэчихсэн байдгийг албаны хүмүүс хэлж байна.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлгээс тархи, мэдрэлийн системд архи хэрхэн нөлөөлдөг судалгааг ерөнхий боловсролын сургуулийн 12-17 насны 7000 хүүхдийн дунд явуулахад 6.1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэх буюу олны хэлж сурснаар “Тасартлаа ууж үзсэн” гэж хариулжээ. Мөн ихэнх хувь нь “11 насандаа архийг анх хэрэглэж үзсэн” гэсэн байна.

 

Судлаачид архи хүний удмын санд 4 төрлөөр нөлөөлдгийг баталсан. Эцэг, эхийн бэлгийн эсийг гэмтээх, жирэмсэн эх согтууруулах төрлийн ундаа хэрэглэснээр  уусан архины 60-70 хувь нь урагт нөлөөлж, эрүүл бус хүүхэд төрөх, ургийн хөгжлийн явц гаждаг байна. Мөн хөхүүл эмэгтэй архи хэрэглэвэл хөхний сүүгээр дамжин, хүүхдийн сэтгэц, оюун ухаанд нөлөөлдөг байна.

Харин сүүлийн хэлбэр нь нийгмийн хүчин зүйлээс шалтгаалдаг аж. Учир нь, архичин эцэг эхтэй гэр бүлд төрж, өссөн хүүхэд сэтгэхүй болон хүмүүжлийн доголдолтой болох нь элбэг байна. "Архи бол амьдралын дайсан" гэдэг үг үнэн болохоос архи хоол ундны зайлшгүй хэрэгцээт зүйл биш билээ. Архи эрүүл мэндийг устгадаг гэдгийг хүн төрөлхтөн мэдэж эхэлснээр дэлхийн олон улс архидан согтуурах явдалтай тэмцэж, зөв зохистой хэрэглэж сураад байгаа.

 

May be an image of text

May be an image of text

May be an image of textMay be an image of text

Ж.Одноо