m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.02.21 04:08
321
Зээлийн батлан даалт болон Банкуудын зээл олголтын нөхцөл шаардлагын тухай хэлэлцүүлэг өрнүүлнэ

No description available.

Монгол улсын Засгийн газраас “ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ”-г баталсан. Үүнээс Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл олгохоор болов. Шийдвэр гарснаас хойш "Баялаг бүтээгчдийн дэмжих холбоо"-оос санаачлан өдөр бүр тодорхой сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа. Эхний ээлжинд баялаг бүтээгчидтэй шууд хэлэлцүүлгийг хийж санал санаачилгыг хэлэлцсэн бол 3 дахь хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатарыг урьж оролцуулан ЖДҮ эрхлэгчдэд хэрэгжүүлэх ажлын талаар мэдээллийг хүргэсэн юм. 

Харин маргааш /2021.02.22/ 10 их наядаас ЖДҮ-д зориулагдах зээл эхлэх гэж буйтай холбогдуулан "ЖДҮ-2 ИХ НАЯД" 5 дахь удаагийн  хэлэлцүүлэг  даваа гарагийн 18:00 цагт өрнүүлэх гэж байна. 

Хэлэлцүүлэгт "Зээлийн батлан даалтын сан"-гийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг, Голомт банкны Зээлийн газрын захирал. Б.Баяртбилэг, Батлан даалтын сангийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батзогсох нар оролцоно.

Тодруулбал, Зээлийн батлан даалт болон банкны нөхцөл шаардлагын талаар дэлгэрэнгүй ярилцах юм. 

Өмнөх хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г. Занданшатар урилгаар оролцож "Энэ бол цэвэр арилжааны банк өөрөө олгох зээл учраас эрсдлийг 100 хувь арилжааны банк хариуцна. Тийм учраас арилжааны банкууд өөрсдийнхөө зээл олгох журмаар олгоно. Судалсан зээл дээр нь 60 хувийн баталгааг Зээлийн батлан даалтын сан гаргана. Зээлийн батлан даалтын сангийн “батлан даах чадавхи”-ийг нэмэгдүүлэх зорилгоор Хадгаламжийн даатгалын корпорациас 50 тэрбум төгрөгийг төрийн санд нэмэгдүүлж өгнө. Үүнийг бол Засгийн газар эргүүлж төлнө" хэмээн хэлж байсан юм.  

Тэгвэл маргааш болох тав удаагийн хэлэлцүүлгээр энэхүү асуудлын хүрээнд баялаг бүтээгч болон холбогдох албаны хүмүүс оролцож ярилцана. Хэрвээ хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо хуваалцахыг хүсвэл доорх холбоосоор орно уу

https://www.joinclubhouse.com/event/M4LZnn7W?fbclid=IwAR3_T21ED2IHt5L8Zjg3DT4ifSiujYw8qqQGARKp1L1x8csRsS7p8Mzf6jA 

Өмнөх хэлэлцүүлгийн зурагнуудаас сонирхуулахад: