m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.02.21 06:05
334
БЗД-ийн 32 мянга гаруй өрх шинжилгээнд хамрагдаад байна

БЗД-ийн иргэдийг өнөөдөр, маргааш хоёр өдөр шинжилгээ хамруулснаар нийслэлийн хэмжээнд “Нэг өрх –Нэг хаалга” ажиллагаа дуусах юм. БЗД-ийн хэмжээнд явуулын  193 цэг, 4 суурин цэгээр шинжилгээ авч эхлээд байгаа юм.  Өнөөдөр 13.25 цагийн байдлаар  32 364 өрх шинжилгээнд хамрагджээ.  Өчигдөр СБД –т явуулын 75, суурин 11 шинжилгээний цэг нийт 23436 өрхөөс шинжилгээ авсан. НОК- эрсдлийн зэрэг судалж, эрсдэлтэй бүс, дүүрэг, хороодод үргэлжлэн ажиллах болно. К-19 илэрсэн идэвхтэй бүсийг дүүрэг, хороодоор ангилвал СБД-ийн 11, 16, 18-р хороо , БЗД-ийн 26, 25, 16, 8-р хороо, ХУД-ийн 2, 3, 18, 19, 20, 11, 4-р хороо,  ЧД-ийн  2, 3, 6, 12, 13, 19-р хороо, СХД-ийн 6,29,40,41,31-р хороо, БГД-ийн 25,6,8,10,3,16,17,2,24,12,14-р хорооноос илэрчээ. Эдгээр бүст халдваргүйжүүлэх, халдварыг хумих ажиллагаа явуулж байгааг хэллээ.

Энэ сарын 23-наас нийт 13 бүлэгт хуваасан, 59 чиглэлээр үйл ажиллагаа явуулах ААН-ийн нийтлэг болон түр журмын талаар Захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга Н.Эрдэнэчимэг танилцууллаа.

 “Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний 14 төрлийн 86 чиглэлээр журам боловсруулсан. Ковидоос сэргийлэх түр журмаас гадна зайлшгүй тавигдах ёстой нэмэлт шаардлага болох 13 төрлийн 56 тусгай нөхцөл шаардлагыг мөн боловсрууллаа. Өнөөдөр ЗГ-ын хурал, тогтоол гарна. Өнөөдөр бид 4 үе шат гэж нэрлэж байгаа. Манай одоогийн хязгаарлалт байгаа түвшин бол улаан. Үүнээс бид шар өнгө буюу хоёрдугаар зэргийн түвшин руу шилжих гэж байна. Бүх нийтийн бэлэн байдлаас өндөржүүлсэн бэлэн байдал руу. Бид таван төрлийн үйл ажиллагааг хязгаарлах байгаа. Гэр бүлээс бусад хүрээний аялал зугаалга, хүүхдийн цахим тоглоом, диско баар, сургууль. Тухайлбал : хоол үйлдвэр үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл гэдэгт бүгд амны хаалттай үйлчлүүлэх ёстой. ААН байгууллага QR кодоо байршуулж, иргэд уншуулна. Үүдний хэсэгт гар ариутгагч байх ёстой. Дотоод хяналтын ажилтан ажиллана. Хэрвээ иргэн QR код ашиглаж чадахгүй бол бүртгэж авна. Хүн хоорондын зай 2 метр байна. Нэг ширээнд нэг суудал зай алгасах байдлаар зохицуулах хэрэгтэй. Тусгай нөхцөл шаардан үйл ажиллагаа явуулна. Хүргэлтийн хоолны тусгай журамд аль болох гараас гарт дамжуулахгүй, бэлэн мөнгөөр тооцоо хийхгүй. Сав, багаж бүхий л зүйлийг халдваргүйжүүлж байж ажил эхлэх гэхчилэн тус бүрт нь зааж өгсөн байгаа” гэлээ.