m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.02.21 09:26
387
Хээрээр гэр хийж байгаа Б.Рэнцэндоржид туслая

Хаврын эхэн сар гарсан ч гадаа зэврүүн, ойрын өдрүүдэд цасан шуургатай хүйтрэхийг сануулсаар байна. Ийм хүйтэнд хээрээр гэр хийж, гадаа амьдарч буй Б.Рэнцэндорж гуайтай ярилцлаа.

Тэрээр Төв аймгийн Зуун мод сумын уугуул.  Зуун мод сумандаа долдугаар анги төгсч, техникумд элсч сантехникийн слесарь мэргэжлээр төгсчээ. Мэргэжлээрээ Зуун мод сумандаа барилгын коллежид ажиллаж байгаад,  цэрэгт явсан байна. Цэргээс халагдсаныхаа дараа Барилгын коллеждээ ажиллаж байгаад  1990-ээд оны эхээр Улаанбаатар хотод орж ирсэн ч доороо байтугай дээрээ хөл толгойгоо олж чадаагүй байсан үед Б.Рэнцэндорж гуай яах учраа ололгүй гудамжинд гарчээ.  Өвөлдөө “Хүннү молл”-ын ойролцоо усны шугам хоолойд өвөлжиж, дулаарахаар ийнхүү ууланд гарч ирдэг байна.  Ундааны сав, лааз шил цуглуулан өдрийн хүнсээ залгуулдаг. Гал түлэх боломжгүйгээс хуурай идэх юмаар өдөр хоногийг зогоож иржээ. Цахим үнэмлэх , бичиг баримт байхгүйгээс улсаас ямар нэг тэтгэмж, дэмжлэг авдаггүй байна. Цар тахалтай холбоотой сүүлийн 10 гаруй хоног хөл хорионы улмаас хот руу орж чадахаа байснаас хоол, хүнсгүй хэцүүхэн байдалтай байгаагаа хэллээ.

 Улсын хөгжил иргэний хөгжил, тэдний амьжиргаатай салшгүй холбоотой. Гэвч хөгжил дэвшил ярих нь байтугай өөрийг нь гэрчлэх үнэмлэх, бичиг баримт ч үгүй Монгол Улсын иргэн  хүн хээрээр гэр хийж Нийслэл хотод амьдраад  10 жилийг ардаа орхисон нь даанч харамсалтай.

Сайхан сэтгэлт та бүхэн хүнд хэцүү үед будилж яваа нэгэндээ тусалж, баримт бичигтэй, орох оронтой, идэх хоол дулаан хувцастай, ажилтай болгохыг хүсвэл манай сайтад холбогдох эсвэл 86105454 утсаар холбогдоно уу.

Өгөх нь авахаасаа илүү өлзийтэй.