m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.02.22 06:38
604
УУЛЫН БЭЛД АМЬДАРДАГ Л.РЭНЦЭНДОРЖ ӨВӨӨГ ЮУНЫ ТҮРҮҮНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХААР БОЛЛОО

МАСС ТВ-ийн сурвалжлах баг өчигдөр /2021.02.21/ өдөр хээрээр гэр хийж, гадаа амьдарч буй Төв аймгийн Зуун мод сумын уугуул Б.Рэнцэндорж ахын талаар сурвалжилсан. Манай телевизийн лайв олон хүнд хүрч, түүнд туслах олон хүмүүс бидэнтэй холбогдож, түүнд туслах фэйсбүүк пэйж нээж, хэдийнээ олон залуус нэгдээд байгаа. 

Харин өнөөдөр /2021.02.22/ Сайхан сэтгэлт хүмүүс болон Хан-Уул дүүргийн 4-р хорооны Засаг дарга болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын ажилчид түүнтэй уулзлаа. 

 Цахим үнэмлэх , бичиг баримт байхгүйгээс улсаас ямар нэг тэтгэмж, дэмжлэг авдаггүй түүнийг эхний ээлжид эрүүл мэндийн шинжилгээнд хамруулахаар болж, бичиг баримтны асуудал зэргийг хөөцөлдөхөөр боллоо. Мэдээж түүний хувьд олон жил ганцаараа байсан учраас өөрийн одоо байгаа уулын бэлээс холдохгүй гэдгийг хэлж байлаа.