m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.02.23 07:30
398
Өнөөдрөөс архи, согтууруулах ундаагаар үйлчлэх газрууд 00:00 цаг хүртэл ажиллана

Нийслэлд тогтоосон хатуу хөл хорио өнөөдөр буюу хоёрдугаар сарын 23-ны өглөөний 06 цагт дуусгавар болж, ААН-үүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа УОК, ЗГ-аас гаргасан дүрэм журмыг мөрдөж эхлүүлээд байна.

Энэ хугацаанд хүнсний дэлгүүр, ресторан, паб зэрэг архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд 2-р зэрэг буюу шар бүс-д шилжсэний дагуу 07:00-оос 00:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжсэнийг Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Тодруулбал, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед архи, согтууруулах ундаагаар үйлчлэх,  худалдаалах хугацаа 07.00-21.00 цаг хүртэл байсан. 

Засгийн газраас халдвар тархалтын шаталсан түвшинг өнгөөр тогтоож, тухайн үед авах арга хэмжээний талаар мэдээлсэн. Уг зэрэглэлийн дагуу худалдаа, үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарийг

1-р зэрэг буюу ногоон бүс болсон тохиолдолд хэвийн горимоор
2-р зэрэг буюу шар - өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжсэн тохиолдол 07:00-00:00 цаг хүртэл
3-р зэрэг буюу улбар шар – өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тохиолдолд 07:00-22:00 цаг хүртэл
4-р зэрэг буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тохиолдолд 07:00-21:00 цаг хүртэл ажиллахаар журамласан. 

Ж.Одноо