m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.02.24 02:59
369
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашины төмөр хийцэд хавчуулагдан хоёр хүн нас барж, 11 хүн гэмтсэн ноцтой осол гарчээ

Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн “Улаан тээг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 105 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ зам тээврийн ноцтой осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж нас барсан баржээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 4 алба хаагч, 1 автомашинтай 105 км замыг туулан 03:50 цагт очиход Ховд аймгаас Жаргалант сумаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Грандбирд” загварын том оврын автобус, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас Баян-Өлгий аймгийн чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Кроун” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, Баян-Өлгий аймгийн харьяат Б /29 настай, эрэгтэй/, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат О /56 настай, эмэгтэй/ нар  автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлж, бэртэж гэмтсэн 11 хүнийг Эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өглөө. 

Ж.Одноо