Цагаан сарын баярын өдрүүд буюу 12 хоногийн хөл хорио тогтоосон өдрүүдэд гэмт хэргийн дуудлага мэдээлэл багассан үзүүлэлттэй байсан ч архи согтууруулах ундаатай холбоотой дуудлага мэдээлэл буураагүй. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага хоногт 100-аас буухгүй өссөн үзүүлэлттэй байсан.
Мөн бар, караоке, шөнийн цэнгээний газрууд үйл ажиллагаагаа явуулаагүй хэдий ч иргэдийн дунд ахуйн хүрээн дэх архидалт нэмэгдэж эрүүлжүүлэх байрнуудын ачаалал эрс нэмэгдсэн.
Тэгвэл өчигдрөөс /2021.02.23/ нийслэл Улаанбаатар хот улаан бүсээс шар бүсд шилжиж хөл хорио суларсан.
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэсч, гадуур олуулаа уулзаж сууж, наргиж, нийлэх тохиолдол их гарав. Ялангуяа хөл хорио тавигдсан даруйд гэр бүл ах дүүсээрээ золголт хийж явсан иргэд ч олон байлаа.
Хорио тавигдсан эхний өдөр /2021.02.23/ цагдаагийн байгууллагын 102 дугаарт 1359 зөрчлийн, гэмт хэргийн шинжтэй 69, хулгайлах төрлийн 17, гэр бүлийн хүчирхийллийн 129 дуудлага ирсэн нь хөл хориотой байсан өнгөрсөн өдрүүдээс ихэсч нийт 1534 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Архи согтууруулах ундаатай холбоотой 62 хүн согтуугаар машин жолоодсон бол 211 хүн эрүүлжүүлэгдлээ.
Иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар барьж, анхаарал болгоомжийг сулруулахгүй байхыг ЭМЯ-аас анхааруулаад байна. Учир нь Нийслэл хотод өнөөдөр /2021.02.24/ шинээр 32 тохиолдол нэмж бүртгэгдээд байгаа төдийгүй халдвар хумигдаж, халдвар бүрэн устгаагүй билээ.
Ж.Одноо