m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.02.25 00:03
482
УУЛЫН ӨВӨӨ Л.РЭНЦЭНДОРЖ

Хүний амьдралд жаргал, зовлон ээлжилдэг нь хорвоогийн жам.  Учир нь Яармагийн уулын бэлд өөрийнхөөрөө, амьдарч байгаа  74 настай Л.Рэнцэндорж  гуайн өнгөрсөн амьдралыг бид шүүх эрхгүй. 

Тэрбээр 10 жилийн турш  хээрээр гэр, хэцээр дэр хийсэн нэгэн бөгөөд өвөлдөө дулааны шугам бараадаж, урин дулааны цаг ирэхээр  ууландаа ирж амьдарсаар аль хэдийн дасчээ.  Л.Рэнцэндорж  өвөөгийн хэлж буйгаар түүнд гэр бүл үр хүүхэд байхгүй бөгөөд харин ах дүү хамаатан садан нь Улаанбаатарт байдаг ч сураг алдраад олон жил  болсон гэнэ.

Л.Рэнцэндорж  өвөөгийн хэлж буйгаар түүнд гэр бүл үр хүүхэд байхгүй бөгөөд харин ах дүү хамаатан садан нь Улаанбаатарт байдаг ч сураг алдраад олон жил  болсон гэнэ

Түүний төрсөн нутаг Төв аймаг. Л.Рэнцэндорж гуай бусдын адил сургууль соёлын мөр хөөж, сантехникч мэргэжил эзэмшиж,  мэргэжлээрээ нутагтаа 3 жил гаруй ажиллажээ.  Тэрбээр нийгмээс тусгаарлагдаад 10 жил  болсон учир үг дуу цөөтэй, бүрэг нэгэн. Өдөртөө шил, лааз түүж  олсон жоохон мөнгөөрөө зөвхөн хуурай хоол идэж гол зогойдог байна.  Түүнд туслах хүсэлтэй олон хүмүүс бий. Гэсэн ч Л.Рэнцэндорж гуай хэн нэгнээс тусламж авалгүй цаашид ууландаа амьдрахыг илүүд үзэх бөгөөд асрамж, халамжийн төвүүдэд хэд хэдэн удаа очиж байсан ч  идээшиж, дасалгүй эргээд ууландаа ирдэг байна.   

Л.Рэнцэндорж гуай хэн нэгнээс тусламж авалгүй цаашид ууландаа амьдрахыг илүүд үзнэ

Масс.мн сайтын сурвалжлах баг түүний  амьдарч буй нөхцөл байдлыг сурвалжилсны  дараа Хан-Уул дүүргийн 4-р хорооны удирдлагууд  Л.Рэнцэндорж  гуайг  эрүүл мэндийн шинжилгээнд хамруулж цаашид хамтарсан баг ажиллахаар болсон юм.

Мөн сайхан сэтгэлт хүмүүс  дулаан хувцас, хоол хүнс дөхүүлж өчигдөр Монголын Улаан загалмай нийгэмлэгээс хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүллээ. 

Түүний талаар сайн муугаар хэлэлцэж, арчаагүй анхиагүйгээр нь дуудах цөөнгүй хүмүүс байгаа ч тэр бол Монгол улсын иргэн, эд эс. Тиймээс  эхний ээлжинд түүний сэтгэл зүйг засаж, бичиг баримтжуулан  эрүүл мэндэд нь анхаарлаа хандуулж, нийгэмшүүлэх зайлшгүй шаардлагатай байна.  

Түүний талаар сайн муугаар хэлэлцэж, арчаагүй анхиагүйгээр нь дуудах цөөнгүй хүмүүс байгаа ч тэр бол Монгол улсын иргэн, эд эс