m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.02.25 07:19
351
ЭЕШ-ыг 6 сарын дундуур, Монгол хэлний шалгалтыг 5 сард зохион байгуулахаар төлөвлөж байна

ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр буюу 2021 оны 02-р сарын 25-аас орон даяар онлайнаар эхэлж байгаатай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлөл өглөө.

Энэ жилийн ЭЕШ-ын онлайн бүртгэл дөрөвдүгээр сарын 20-н хүртэл үргэлжлэх  бол бүртгэлийн хугацаа ахин сунгагдаж, нэмэлт бүртгэл хийгдэхгүй. ЭНэ жил 12 ангийн 35700 орчим сурагч байгаа дээр өмнөх оны төгсөгчид 3500 гаруй байгаагаас нийтдээ энэ жил 39 мянга гаруй элсэгчид хамрагдах тооцоо эхний ээлжийн байдлаар гарсан байна. 

Бүртгүүлэхийн тулд: Хамгийн чухал анхаарах зүйлийн нэг төгсөгчид 10 хичээлээс сонгон хичээл сонголтыг урьдчилан сайн судалсан байх, тухайн сонирхож буй сургуулийн оюутан элсүүлэх журамтай сайн танилцан, мэргэжлээ зөв сонгох нь чухал гэдгийг онцоллоо. 

Монгол хэл бичгийн шалгалтыг Засгийн газрын 37 тогтоолын дагуу ЭЕШ-ын өмнө зааюал өгдөг. Монгол хэл бичгийн үалгалтыг өгч, босго оноо давсан тоиолдолд ЭЕШ-ыг өгнө. Энэ жил элсэн орж байгаа төгсөгчид заавал өгнө. 

ЭЕШ-ыг зургадугаар сарын дундуур, Монгол хэлний шалгалтыг тавдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Одоогийн байдлаар шалгалт зохион байгуулах  100 орчим байрыг халдвар хамгааллын дэглэм доор бэлдэж байгааг Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат мэдээллээ. 

Нэг шалгалт 5800, батламж 700 төгрөгийн үнэтэй. Төлбөр төлөх тухайн карт нь заавал шалгуулагчийн нэр дээр байх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл гэр бүлийн аав ээжийн нэр дээрх картыг ашиглаж болно. 

 Овог, нэр, регистрийн мэдээлэл зөрсөн тохиолдолд сургуулийн сургалтын албанд хандсанаар Боловсролын үнэлгээний төвд мэдээлэл засагдана. Харин өмнөх жилийн төгсөгчдийн хувийн мэдээлэл зөрсөн бол заавал улсын бүртгэлийн ерөнхий газарт хандана.

Элсэгчид ЭЕШ-тай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Боловсролын Үнэлгээний төвийн help.eec.mn сайтаас авч болно. 

Ирэх долоо хоногоос ЭЕШ-ын элсэгчдэд зориулсан илүү дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл, зөвлөгөө хүргэхээр ажиллаж байгааг мэдээллээ.

Ж.Одноо

ШУУД ҮЗЭХ: