Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. ХХ зууны эхэнд тусгаар тогтнолоо алдахад хүрсэн Монгол улсынхаа төлөө тусгаар тогнол, бие даасан байдлын төлөө тэмцэхээр хэд хэдэн нууц бүлэг байгуулагдаж, 1920 оны зургадугаар сарын 25-нд Консулын болон Хүрээний бүлэг нэгдэж, МАН байгуулах шийдэлд хүрсэн байдаг.
1921 оны энэ өдөр тус бүлэг нууцаар хуралдан, С.Данзангзандан ширээний модоор Ардын засгийн анхны тамгыг сийлж, Монгол Ардын намыг албан ёсоор байгуулжээ. 1921 оны Ардын хувьсгалаас хойш уг нам Монголын төрийг 70 жил удирдсан юм.
2004 онд УИХ Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, жил бүрийн 3 дугаар сарын 01-ний өдрийг "Эх орончдын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргасан билээ.