m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.17 02:55
299
Миний хайр залуусын кино нээлтээ хийлээ

Зохиолч А.Миеэгомбо, найруулагч Ц.Золжаргал нарын зохиол "Бондоолой филм"-ийн анхны бүрэн хэмжээний уран бүтээл болох "Миний хайр" инээдмийн уран сайхны кино Тэнгис, Өргөө, Соёмбо кино театруудад нээлтээ хийлээ. Залуу хосуудын хайр дурлал, гэр бүлийн амьдралын өнгөт мөчүүд ялимгүй маргаан, найз нөхөд, гэр бүлийн нөлөөгөөр хэрхэн салалтад хүргэж байгаа талаар өгүүлэх энэхүү киноны гол дүрд  A-Cappella хамтлагийн дуучин Э.Мөнхтөр, жүжигчин Б.Баярмаа нар тоглосон бол туслах дүрд Э.Ууганбаяр, Б.Билэгдэмбэрэл, Дуучин П.Баярцэнгэл зэрэг залуу уран бүтээлчид тогложээ. Киноны дуунуудыг UFO хамтлаг, дуучин Г.Тэнүүн, залуу дуучин Ж.Оюунтүлхүүр нар дуулсан байна.