m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.03.02 00:34
328
УЛААНГОМ, МАЛЧИН, НАРАНБУЛАГ, ЗҮҮНГОВЬ СУМДЫН ОРОХ, ГАРАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАЖЭЭ

Увс аймгийн  Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь суманд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг 2021 оны 3-р сарын 03-ний өдрийг хүртэл зогсоожээ.

Учир нь 2-р сарын 23-ны өдөр Малчин сумаас УБ хотод очсон иргэнээс Ковид-19 илэрсэн бөгөөд түүний ойрын хавьтал 02-р сарын 28-ны өдөр Улаангомд ирээд тусгаарлагдсан байсантай холбогдуулан УБ хотод илэрсэн иргэний ойрын хавьтлуудыг тодорхойлж шинжилгээ авах хүртэл Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумуудын орж гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна.