m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.03.03 09:51
787
Амиа хорлолт хэнд ч тохиолдож болно..

May be a black-and-white image

Манай улс амиа хорлолтын хүн амд ногдох тохиолдлоор дэлхийн 183 орноос 40-д жагсаж байна. Дэлхийд хамгийн их амиа хорлолттой улсад 100.000 хүнд 30.2 тохиолдол байдаг бол Монгол улсад 13.3 тохиолдол байна. Дэлхийд 4 амиа хорлолт тутмын 3 нь эрэгтэйчүүд байдаг бол Монгол улсад ч мөн адил 80 гаруй хувийг эрчүүд эзэлж байна. 

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд амиа хорлолтыг 15-29 насныхан хамгийн их хийдэг бол мөн манай улсад ч ижил насны залуусын нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байна.

Гэвч өдөр бүхэн шахуу амиа хорлосон, амиа хорлохыг завдсан тохиолдлууд бүртгэгдэж, алтан амиа өөрийн гараар үгүй хийж буй эдгээр харамсалтай үйлдлийг бид эмзэглэн хүлээн авахаа нэгэнт больжээ. Судалгаанаас үзвэл, сүүлийн таван жилийн хугацаанд амиа хорлосон гэх 2055 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Манайх шиг хүн ам цөөн улсад энэ тоо маш өндөрт орох бөгөөд эмгэг, аюулын учир шалтгааныг тогтоох нь чухал гэдгийг албаныхан үзэж байна.

Хүний сэтгэлзүйтэй нягт холбоотой энэ үйлдлийг хуулиар хүрээлэх арга байхгүй ч судлаачдын үзэж байгаагаар, нийгмийн сэтгэлзүй дээд зэрэгтээ хүртэл өвчилсөн учир бага насны хүүхдээс эхлээд үхэх тухай бодох болсон. Харин олон улсын туршлагаас үзвэл өндөр хөгжилтэй европын улс орнууд болон Япон, Солонгос гэх мэт улсуудад бага сургуулийн хичээлийн хөтөлбөрт сэтгэлзүйн хичээлийг оруулж өгсөн байдаг байна.  Мөн сургууль, цэцэрлэг бүрт сэтгэлзүйчийн орон тоо байх ба өдөр бүр хүүхдүүдийг ажиглаж, тэдэнтэй ярилцдаг байна.

Энэ мэтчилэн хүүхдийг өсөж том болохоос эхлэн ярилцах нь чухал бөгөөд насанд хүрсэн хүн ч  хэн нэгэнтэй заавал сэтгэлээ уудлаж, ярилцах нь хамгийн зөв арга гэдгийг мэргэжлийн хүмүүс үзэж байна. Учир нь Амиа хорлолт нь нийгэмд элбэг яригддаггүй, хүмүүс сөрөг, шүүмжлэлтэй ханддаг, хориотой мэт сэдэв учраас амиа хорлох бодолтой хүмүүс төдийлөн энэ талаар нээлттэй ярьж чаддаггүй. 

Насанд хүрсэн хүн бүр амьдралдаа дор хаяж нэг удаа үхэх тухай бодсон байдаг гэж онолын үүднээс үздэг. Ямартаа ч цөөхөн хүн амтай манай улсад сайн дурын үхэл байсаар байна гэдэг таатай зүйл биш билээ. 

Тө өөрийн дотор явагдаад буй эмх цэгцгүй бодлуудаа аль болох гадагшлуулж, хэн нэгэнтэй чөлөөтөй ярилцан шаардлагатай бол тусламж авахыг битгий мартаарай.

May be an image of one or more people and text

Нийгмийн эрүүл мэнд иргэн бүрийн хариуцлага~Харилцан Тусалъя уриатай "ТУСЛАЯ" төслийн бэлтгэсэн "АМИА ХОРЛОЛТЫН ТАЛААРХ БИДНИЙ БУРУУ ОЙЛГОЛТУУД"-ын талаар бэлтгэсэн зөвлөгөө мэдээллийг танд хүргэж байна. 

https://www.facebook.com/tuslaymn  

Амиа хорлох талаар хамаагүй ярьж болдоггүй, нөгөө хүндээ улам үхэх хүслийг дэвжээдэг- БУРУУ

 

❌Амиа хорлох талаар хамаагүй ярьж болдоггүй, нөгөө хүндээ улам үхэх хүслийг дэвжээдэг...

✅Амиа хорлолт нь нийгэмд элбэг яригддаггүй, хүмүүс сөрөг, шүүмжлэлтэй ханддаг, хориотой мэт сэдэв учраас амиа хорлох бодолтой хүмүүс төдийлөн энэ талаараа нээлттэй ярьж чаддаггүй. Иймээс амиа хорлолтын талаар нээлттэй ярилцах тусам энэ сэдвийн талаарх хориг байдал буурна.

❌Сэтгэл гутралд орсон хүнээс амиа хорлох талаар асууж болохгүй, тэр хүнд бодоогүй зүйлийг бодуулчихна...

✅Харин ч эсрэгээрээ сэтгэл гутралтай хүн өөрийн дотор явагдаад буй эмх цэгцгүй бодлуудаа гадагшлуулах боломжтой болж чөлөөтөй ярилцан шаардлагатай бол тусламж авах ёстойгоо мэддэг.

❌Хүн нэг үхнэ гэж шийдсэн л бол заавал гүйцэлдүүлдэг...

✅Яг үнэндээ амиа хорлох хүсэл нь түр зуурын шинж чанартай бөгөөд тухайн хүн эргэлзээнд орсон байдаг. Тэд амьдрах уу эс амьдрах уу гэж шийдэж яддаг. Энэ үед дотны хэн нэгэн нь энэ байдлыг анзаарч ярилцвал тэдний эргэлзээг гаргах боломжтой.

❌Хүмүүс гэнэтхэн шийдээд амиа хорлодог...

✅Тийм биш. Амиа хорлолтыг хэзээ ч нэг агшинд шийддэггүй. Тиймээс амиа хорлох эрсдэлтэй хүнд заавал өмнө нь яриа үйлдлээр нь шинж тэмдгүүд илэрч байдаг. Хамгийн гол нь бид анзаарч байх ёстой.

❌Бүх зүйл нь амжилттай бүтэмжтэй яваа хүмүүс амиа хорлохгүй...

✅Амиа хорлолт хэнд ч тохиолдож болно.

❌ Амиа хорлохоо болих шийдвэр нэг гаргавал дахихгүй гэсэн үг...

✅Үгүй. Тиймээс бид үргэлжлүүлэн тэр хүнтэйгээ харилцаатай байж анзаарч байх хэрэгтэй.

❌Үхнэ гэж ярьдаг хүмүүс үнэндээ үхдэггүй...

✅Тийм биш. Амиа хорлосон хүмүүс үхэхийнхээ өмнө үргэлж иймэрхүү зүйл ярьсан байдаг. Тэдний ингэж ярих нь тусламж эрж буй хэлбэр юм. Тиймээс анзаарч, ярилцаж байх хэрэгтэй.

❌ Амиа хорлосон хүмүүс бол зөвхөн өөрийгөө бодсон хувиа хичээгч нар...

✅Амиа хорлох бодолтой хүмүүс үхэхийг хүссэндээ биш харин тэр амьдралаараа л амьдармааргүй байдаг. Тэд дааж тэсвэрлэшгүй сэтгэлзүйн өвдөлтөөсөө салах, зовлонгоос ангижрахыг л хүссэн байдаг.

❌Сэтгэцийн өвчтэй хүмүүс л амиа хорлох тухай боддог...

✅5 хүн тутмын 1д амьдралынх нь хугацаанд үхэх бодол орж ирдэг гэдэг. Амиа хорлосон зарим хүмүүс сэтгэцийн эмгэгээр оношлогдсон байдаг хэдий ч амиа хорлох үедээ сэтгэцийн байдал ихэнхид нь эрүүлжсэн байдаг.

Уламжлалт онолоор амиа хорлох шалтгааныг 4 ангилдаг:

1️⃣Өөрийн төлөө: Ганцаардмал, нийгмийн харилцаа, холбоо сүлбээ багатайгаас өөрийн гэх зүйлгүй болсон учир

2️⃣Бусдын төлөө: Японы "харакири"; Буддын лам нарын "зулын гол" болох үзэгдэл гэх мэт. Өөрсдийн үхлээр дамжуулж илүү том зүйлийг авчрахын тулд

3️⃣Шударга бусаас үүдэж: Нийгэмд гэнэтийн өөрчлөлтүүд гарч ёс суртахуун доголдож шударга бус зүйлс давамгайлж хүний үнэт зүйлс хүсэл сонирхол хэмхэрч дасан зохицол алдагдсанаас

4️⃣ Гарах гарцгүй болсноос: Хэтэрхий их дүрэж журмаар барьж хашсан нийгэмд их тохиолддог. Хүний хүсэл сонирхол дүрэм журмаар хэт их боогдвол түүнээс зугтаж гарахын тулд

Ж.Одноо