m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.03.04 03:29
123
Ковид-19: Завханы хоёр тохиолдол бүртгэгдсэнээр нийт 44 тохиолдол нэмэгдлээ

Өчигдөр (2021.03.03) нийт 19507 сорьцод шинжилгээ хийхэд 44 хүнээс Covid-19 илэрч, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 3076 боллоо.

ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны  албаны дарга Ж.БАЙГАЛЬМАА:

-Сүүлийн 24 цагт шинээр батлагдсан тохиолдлуудаас гадаадаас ирсэн иргэдээс бүртгэгдсэн тохиолдол байхгүй. Дотоодод халдвар авсан хүмүүсийн тоо 2557 боллоо. Өчигдөр 55 хүн эдгэж гэртээ гарсан. Шинээр батлагдсан 44 тохиолдлоос нийслэлд 42, Завхан аймагт хоёр тохиолдол тус тус бүртгэгдлээ. Нийт халдвар авсан хүмүүсээс хоёр хүний халдварын эх уурхайг тодруулахаар ажиллаж байна. Сүүлийн өдрүүдэд илэрч буй халдварын эх уурхайг тогтоосон. Өмнөх өдрүүдэд тусгаарлалтад байсан хүмүүсийн ойрын болон дам хавьтал. Тиймээс хүн амын дунд халдвар тархаагүй гэсэн үг. Өнөөдрийн байдлаар 657 хүн эмчлэгдэж байгаагаас 591хүний бие  хөнгөн,  7 хүн хүнд, 2 хүн нэн хүнд байна.  Сүүлийн үед архаг суурь өвчтэй хүмүүсийн өвчин сэдэрч, ковид халдвараар өвчлөгсдийн биеийн байдал хүндэрч байна.