m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.03.05 01:19
183
Долоон аймгийн 13 сум зудын байдалтай байна

Манай орны нутэг дэвсгэрийн 30 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Тодруулбал нийт 13 сум буюу Увс аймгийн зургаа, Завхан аймгийн хоёр, Ховд, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Баян-Өлгий аймгийн нэг нэг сум зудын байдалтай байна. Мөн зарим суманд зуд болох эрсдэлтэй байгааг тогтоожээ. Цас ихтэй газруудаар мал хорогдох, төллөт муудах, хаваржилт хүндэрч байна. Цаашлаад ихэнх нутгаар цас орж, шуурна хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тэнгэр муудсаны улмаас Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймгийн зарим суманд өнгөрсөн сард 200000 мал орчим хорогджээ.

С.Цэвэлмаа