“Ногоонбаатар” олон улсын экологийн наадмын хүрээнд явуулж байгаа гар зургийн уралдааны зорилго нь агаарын бохирдол хүн, байгалийн орчинд нөлөөлж буй хөнөөлийн талаар олон нийтэд таниулах юм. Уг уралдаанд улаанбаатар хотоос алсдагдсан дүүрэгт орших 8-12 насны хүүхдүүдийг хамруулах бол уралдааны материал авах хугацаа энэ сарын 28-ны өдөр дуусна. Оролцогчид эцэг, эхчүүд хүүхдийнхээ зургийг тайлбарын хамт, өөрсдын иргэний үнэмлэх, хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хуулбаруудыг урлагийн зөвлөлд илгээх юм. Уралдаанаас шилдэг 20 хүүхдийг сонгон шалгаруулж, явуулсан бүтээлүүдийг урлагийн зөвлөлийн фэйсбүүк хуудсаар дамжуулан хүргэж, урамшуулна.
С.Цэвэлмаа