m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.03.10 08:09
807
Шинэ засгийн газрын 43-р тогтоол батлагдсан

Сангийн сайд Б. Жавхлан: Өнөөдрийн хуралдаанаар сангийн яамнаас төрийн өмчийн компаниуд орон нутгийн өмчит байгууллагууд, цаашид бүтцийн өөрчлөлт хийх талаар товч танилцуулга хийж засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр чиглэл авлаа.  Энэ асуудлуудыг нийгэм тэр чигээрээ сонирхож  байна. Төрийн өмчийн аж ахуйн нэгж байгууллагууд, орон нутгийн аж ахуйн нэгжийн байгууллагуудыг өмч хөрөнгийн хувьд, эдийн засгийн хувьд, нийгмийн үр өгөөжийн хувьд ашигтай байлгах цаашид ашиггүй, үр дүнгүй, олон жил алдагдалтай явсан, зардал ихтэй хөрөнгийн удирдлага менежмент муутай, хяналтгүй байдаг аж ахуйн нэгжүүд дээр төсвийн өөрчлөлт хийх санааг удаа дараа хэлэлцүүлж байсан.

Энэ удаагийн хуралдаанаар эхний 100 хоногтоо хийх ажлын тэргүүн эгнээнд уг ажлыг хөндөж, өнөөдөр товч танилцуулга хийж байна.

Төрийн өмчийн аж ахуйн нэг, орон нутгийн аж ахуйн нэгжүүд нийлээд 339 компани байдаг. Үүнээс төрийн өмчийн аж ахуйн нэгж байгууллага 107, орон нутгийн аж ахуйн нэгж байгууллага 232 байна. Эдгээр байгууллагуудийн санхүүгийн шинжилгээн дээр тулгуурлаж 4 хэсэгт хувааж бүтцийн өөрчлөлт хийх болсон.  Үүнд:

  1. Хэвийн буюу цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжтой хэсэг
  2. Эрсдэлтэй буюу цаашид нэн яаралтай бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай
  3. Дээрх 2-ын дунд анхаарал татсан мөн асуудалд орсон,
  4. Эргэлзээтэйрүү ойртсон

 

Ойрын хугацаанд авах арга хэмжээнүүд:

  1.  Төрийн өмчийн компаниуд тендерийн тухай хуульд захирагддаггүй. Зөвхөн төсвийн ерөнхийлөн захирагч нарын хүрээнд явагддаг хуулийн хүрээнд байдаг. Төрийн өмчийн компаниудын худалдан авалт хөрөнгө оруулалтуудыг тендерийн тухай хуулийн хүрээнд оруулах талаар засгийн газраас арга хэмжээ авах чиглэл гарсан. Гүйцэтгэх удирдлагууд, төрийн төлөөлөл буюу ТУЗ-д байгаа гишүүд компаны засаглалын хувьд тал талын эрх ашгийг хамгаалдаггүй. Сонгууль, улс төрийн өөрчлөлтийн дараа болдог нэг ч    чиглэлийн үзэл баримтлалыг хамгаалдаг бүрэлдэхүүн байдаг. Санхүүгийн сахилга батын хувьд хамгийн түрүүнд гүйцэтгэх удирдлагууд байдаг. Гүйцэтгэх удирдлагууд дээр 4 жил эсвэл тодорхой хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ хийхгүйгээр шууд тоон үзүүлэлтүүдээр санхүүгийн сахилга бат, хөрөнгө оруулалтын сахилга бат, нийгмийн чиглэлийн ач холбогдол гээд тодорхой зүйлүүд дээр зорилт тавьж 1-2 жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах чиглэл гарсан.
  2. Шилэн дансны асуудал. Төрийн өмчийн компаниуд дээр шилэн дансны хэрэгжилт маш хангалтгүй байдаг. Төрийн байгууллага дээр харьцангуй 90-с дээш хувьтай хэрэгждэг. Эдгээр хуулийн хэрэгжилтийг төрийн өмчийн компаниуд 100 хувьтай хэрэгжүүлэх тал дээр ажиллана.

Мөн 2021 оны шинэ засгийн газрын 43-р тогтоолоор батлагдсан төсвийн ерөнхийлөн захирагч нарын харьяа төрийн байгууллагууд болон төрийн өмчит байгууллагуудыг хяналтын горимд шилжүүлэх чиглэл гарсан.

Эрчим хүчний яам болон уул уурхайн яам гээд чиглэлийн томоохон аж ахуйн яамнууд байдаг. Эрдэнэс монгол, эрдэнэс таван толгой, цахилгаан станцууд гэх мэт компаниудыг стратегийн ач холбогдол бүхий гэж зарлаад үүнийг 100 хувь төрийн өмчийнхөө мэдэлд цаашид үргэлжлүүлнэ.   

ШУУД ҮЗЭХ: