m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.03.11 02:42
187
Хан-Уул дүүрэг “Шүдний гажиг заслын кабинет”-тай боллоо

May be an image of 1 person, standing and indoor

Хан-Уул дүүрэг ЗДТГ “Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сан”-тай 2020 онд 15 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулж есөн ажил төлөвлөөд байгаа. Өчигдөр “Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангаас” Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Хан-Уулийн Эрүүл мэндийн төвийн дэргэд “Шүдний гажиг засах кабинет”-тай болоод байна. Иргэд үйлчлүүлэхдээ эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй үйлчилгээ авах боломжтой байгаа юм.