m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.17 05:08
1081
Гэрэл зураг түүх өгүүлнэ - "Автобус"

Аль ч улсын тээвэрт нийтийн тээвэр ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Харин хэзээ, хаана үүссэн бол?

Автобус гэдэг үг нь Латинаар “Omnibus” гэсэн үгнээс гаралтай бөгөөд энэ нь “Бүгдэд зориулсан” гэсэн утгатай үг аж. Хамгийн анхны морин автобус 1820 оны үед Францын Парис хотноо явж эхэлсэн бөгөөд улмаар АНУ, Европын орнуудаар үзэгдэх болсон байна. Тухайн үед морин автобусны морьдыг амраах, хооллох шаардлага гардаг байсан учраас өдөрт 5-6 цаг л үйлчилгээнд явдаг байжээ. Мөн тэдэнд их хэмжээний бууц шаардлагатай болдог байсан гэнэ. Анхны автобусны маршрут 1824 онд Их Британийн Манчестер хотод үүсжээ.

Анхны морин автобуснууд

1875 он.

Парис

1900 он.

1900 он.

1906 он.

1907 он. Данийн Копехаген хотын морин автобус. Хамгийн сүүлд 1923 онд Берлин хотод морин автобус харагджээ.

1830 оноос Их Британид уурын автобус гарч эхэлжээ. Энэ нь морин автобуснаас арай хурдан буюу 38 км/ц бөгөөд хот хооронд явж эхэлсэн байна. Гэхдээ тухайн үед Их Британид автобусны хурдыг хуульчилж, суурин газар 8 км/ц, хот хооронд 16 км/ц хурдтай явж болдог байжээ.

Уурын автобус

1864 онд Их Британийн иргэн Томас Кларксон Үндэсний Уурын Автобусны компани байгуулж, 1914 он гэхэд 184 уурын автобустай болсон байв. Гэвч 1919 он гэхэд бүгдийг нь буцаан татаж, хэрэглэхээ больжээ.

Анхны троллейбус

1882 онд анхны троллейбус үүсч, 1901 онд нийтийн тээврийн Троллейбус үүссэн байна.

Өдгөө 43 оронд 200 гаруй троллейбусны систем ажиллаж байна.

1920 онд анхны түлшээр ажилладаг автобус зохион бүтээжээ. Энэ нь хүйтэнд асахаасаа өмнө 40 секундыг зарцуулдаг байжээ.

Шведийн моторт, түлшээр ажилладаг автобус.

Испани, 1920.

Парис, 1920

1941 онд Их Британид давхар автобус бүтээв.

1950 онд Их Британийн Лондон хотод.

Одоогийн давхар автобус

Одоогийн автобус. "Японы Ryujin"

Ирээдүйд усан цахилгаан автобус, устөрөгчийн зайн автобус, биодизел буюу амьтан, ургамлын тосоор ажилладаг автобус зэрэг байгальд ээлтэй хэлбэрүүдийг туршиж байна.

Харин Монголд:

1235 онд Хубилай хааны санаачлагаар морин өртөөний албыг үүсгэсэн нь Монгол улсад анхны тээврийн салбар үүсэж хөгжихийн эхлэл болсон гэж үздэг байна.

1929 онд Монгол трансын дэргэд ачааны 3 автомашиныг тоноглож “Улаанбаатар-Амгаланбаатар” чиглэлд хүн тээвэрлэж эхэлснээр хотын зорчигч тээврийн үндэс тавигджээ.

1954 онд Тээврийн яамны шууд харьяанд нийслэлийн хөдөлмөрчдөд үйлчлэх бие даасан Автобус-Такси моторын бааз байгуулжээ. Тухайн үед нийт 28 машинтайгаар 13 чиглэлд явж байв.

1987 онд хотын тээврийн системд троллейбуны тээврийн үйлчилгээ шинээр бий болсон юм

"Монголын анхны автобус"

Өмнө нь манай улс автобус үйлдвэрлэж байгаагүй бөгөөд 2013 оноос “Экологи бус” ХХК анхны автобус болох J800 загварыг  үйлдвэрлэж эхэлжээ.

Г.Төгөлдөр