m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.03.19 07:36
394
Б.БААТАРХҮҮ: АМИА АЛДСАН ЭМЭГТЭЙ ГЭР БҮЛИЙН МАРГААНТАЙ БАЙСАН ГЭХ МЭДЭЭЛЛИЙН ДАГУУ НӨХРИЙГ НЬ СААТУУЛСАН

ХӨЛ ХОРИО ТОГТООСОН "ЭЛИЗАБЕТ" ХОТХОНЫ 15 ДАВХАРААС УНАЖ АМИА АЛДСАН ЭМЭГТЭЙН ТАЛААР ЦЕГ-ААС /2021.03.19/  МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:  Өнөөдөр БЗД-ийн 26 хорооны “ЭЛИЗАБЕТ” хотхоны 15 давхараас унаж нас барсан 39 настай иргэн С гэх эмэгтэй гэр бүлийн маргаантай байсан учраас мэдээллийн дагуу нөхөр 39 Б саатуулан, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Энэ хэрэгтэй холбоотойгоор тус хороонд жагсаал болж, мөн хэргийг улстөржүүлэх, бодит үнэнээс өөр мэдээллүүд цацагдаж байна. Иргэд олон нийт, хэвлэл мэдээллийн ажилтан та бүгдээс талийгаачийн ар гэрийнхнийг хүндэтгээд хэргийн талаар худал ташаа, эцэслэн тогтоогдоогүй мэдээллийг түгээхгүй байхыг хүсэж байна" гэв.