m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.03.24 04:48
401
Маргааш улс орон даяар газар хөдлөлтийн аюулын зарлан мэдээллэх дадлага сургалт болно

Монгол улс 2017 оны 67-р тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын дөрөв дэх 7 хоногийн  лхагва гарагийг "Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр" болгон улс орон даяар зохион байгуулж, пүрэв гарагт "Зарлан мэдээллийн дуут дохио ажиллах өдөр" болгосон. Үүний хүрээнд Онцгой Байдлын Ерөнхий Газар, ОБЕГ- ийн дэргэдэх Гамшиг Судлалын Хүрээлэн, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага, Одон орон судлалын геофизикийн хүрээлэн нарын хамтарсан “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх  нь: Шинжлэх ухаан танин мэдэхүйн цахим сургалт” боллоо.

ОБЕГ-ын мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга дэд хурандаа Б. Тамир: “Монгол улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн тоо давтамж ихсэж байна. Манай улсад 2020 онд хил орчмын бүсэд нийт 64'765 газар хөдлөлт болсон. Үүнээс  Монгол орны нутаг дэвсгэрт  44'462 удаагийн газар хөдлөлт болсон бол хил орчимын бүсэд 20'303 удаа газар хөдлөлт болсон. Баллаар нь авч үзвэл:

3-3,9 магнитудын хүчтэй 143 удаа

4-4,9 магнитудын хүчтэй  38 удаа

5-5,9 магнитудын хүчтэй 5  удаа болсон статистак тоо мэдээ байна" гэв.

2021 оны 1 сараас 2 сарын 28-ны хооронд манай улсад нийт 53114 удаа газар хөдлөлт болсноос 3,5 магнитудаас дээш хүчтэй 13н удаа болсон мөн Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон газар хөдлөлтийн давтамж гэхэд 183 удаа давтагдсан. Харин өчигдрийн Говьсүмбэр аймгийн Баянтал суманд 22'47 минутанд  5.5 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Иймд иргэд дор бүрнээ гамшгаас хамгаалах мэдлэгтэй байвал зохино. Мөн улсад Шадар сайдаар ахлуулсан баг, аймаг орон нутагт засаг дарга нараар ахлуулсан баг идэвхитэй ажиллаж байна.” гэсэн юм.

Шинжлэх ухаан академийн одон орон геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөлт салбарын дарга Доктор, дэд профессор Өлзийбат: “Газар хөдлөлт бол түр зуурын хугацаанд маш их хохирол учруулдаг байгалын гамшиг юм. Манай улс бол газар хөдлөлтийн гамшгийн идэвхитэй бүсэд оршдог. Монгол улсад өнгөрсөн зуунд 8аас дээш баллтай газар хөдлөлт 4н удаа болж байсан. Саяхан 1сард Ханх суманд болсон 6,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь япон улсад болсон 6,9 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөр 8н хүн амиа алдсан хэрэгтэй адил юм. Маргааш анх удаа амжиж анхааруулах зарлан мэдээллэх систем хэрхэн ажиллахыг туршиж хүчтэй газар хөдлөлтийн үеэр чичирхийлэл мэдрэгдэх байдлыг загварчилсан туршилт явагдана. Иймд иргэд сургалтанд идэвхитэй оролцох ёстой” гэлээ.

                ОБЕГ-ийн дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга доктор, дэд хурандаа Сэржмядаг: Энэ жилийн хувьд тав дахь удаагийн лекц  болж байна. Маргааш буюу 2021 оны 03 сарын 25ны өдөр улс орон даяар газар хөдлөлтийн аюулын зарлан мэдээллэх дадлага сургалт болно.

Үүний хүрээнд иргэн бүр газар хөдлөлтийн үед ямар арга хэмжээ авбал зохих талаар болон өөрийгөө, бусдыг хэрхэн хамгаалах аргад суралцуулах зорилготой юм.

1т Газар хөдлөлтийн гамшиг  хаана болж болохыг тодорхойлох

2т Зарлан мэдээллэх таниулах урьдчилан сэргийлэх  аргад суралцах

3т Иргэд дадлага сургууль хийж гамшгийн үед бэлэн байх

4т Гамшгийн үед айж сандралгүй оновчтой арга хэмжээ авч, хэрхэхээ мэддэг байх гэх мэт зүйлсийг иргэдэд танин мэдүүлэхэд сургалтын гол зорилго оршино. 

Б. Батчимэг