Манай улс энэ оны эхний гурван сарын байдлаар том оврын ачааны машины 298 осол гарсан бөгөөд үүний 196 нь Улаанбаатар хотод бүргэгдээд байна. Урин дулааны цаг эхлэхтэй холбогдуулан том оврын машины хөдөлгөөн ихэсдэг. Иймд жолооч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, замын хөдөлгөөнийг сайтар ажиглах хэрэгтэйг шаардаж байна. Ачаа тээврийн машины 80-90 хувь нь оройны 21:00 цагаас хойш хөдөлгөөнд орох зөвшөөрөлтэй байдаг. Мөн ачааны машины 70-80 хувь нь хийн тооромзны асуудалтай байдаг учир хий хөлдөх, тооромз ажиллахгүй байснаас осол гарах тохиолдол их байдаг. Иймээс тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн Цагдаагийн албанаас зөвлөж байна.
С.Цэвэлмаа