m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.03.25 08:11
857
Хайр цацруулсан өвөрмөц ертөнц

No description available.

"Монголын дауны" холбооны гишүүн 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн хүү нь Аав Г.Тулгаа, Ээж Д.Чимгээ нарын бага хүү бөгөөд одоо 12 настай. Тэрээр төрсөнийх нь дараа аав ээж нь түүнийг дауны хам шинжтэйг эмчээс мэдсэн бөгөөд тэд хүүгээ бидний адил ертөнц хэмээн хайрлан хүлээн авсан юм.

Дауны хам шинжийг хүмүүс ихэвчлэн өвчин, оюуны саатал гэдэг гэвч энэ нь өвчин биш тэд жирийн л хүн. Харин нэг ялгарах зүйл нь хүнээс нэг хоромсом илүү тархины хөгжил нь удаан байдаг юм. Тэд бүгдийг ойлгодог, мэддэг, бусдыг хайрлах сэтгэлтэй ТҮҮГЭЭРЭЭ ч бусдын хайрыг татаж чаддаг.

2006 оноос хойш жил бүрийн 03 дугаар сарын 21-ны өдрийг дэлхий нийтэд дауны хам шинжийн эсрэг өдөр болгож ирсэн юм.

Түүний ээж Д.Чимгээ хэлэхдээ даунтай хүүхэд урлаг соёл талдаа авьяастай байдаг. Бид хүүхдээ дуу хөгжим талуураагаа хөгжүүлсэн болохоор тэр хөгжмийн мэдрэмжтэй, бүжиглэх дуртай байдаг гэлээ. Харин түүний илүү хөгжиж нийгэмшихэд хувь нэмэр оруулж байгаа хүн бол 130 дугаар сургуулийн багш Э.Агиун юм. Тэрээр ийм хүүхдүүд маш эерэг нийгэмшил сайтай бусдад аз жаргал хайрыг өгдөг, тэд хэзээ ч худал хэлдэггүй өөрт болж буй сэтгэл санаагаа шууд илэрхийлж чаддаг юм.

No description available.

Бид гайхамшигт ертөнцийн нэгэн хэсэг болсон хүүхэд, хүмүүсийг ойлгож хамт нийгэмших хэрэгтэй юм.

No description available.

С.Цэвэлмаа

ШУУД ҮЗЭХ: