m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.17 07:37
1007
Манай улс "Ногоон хөгжлийн үзэл баримтлал"-тай болно

БОНХ-ын сайд С.Оюун УИХ-ын Чуулганаар өнгөрсөн баасан гарагт батлагдсан "Ногоо хөгжил" бодлогын баримт бичгийн талаар мэдээлэл хийлээ.  Энэ үеэр “Эдийн засгийн өсөлтийг бий болгохдоо байгаль орчны доройтол, бохирдлоос сэргийлж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан, хүн амын амьдарлын чанарыг сайжруулж, нийгмийн тэгш байдлыг хангах зорилго бүхий “Ногоон хөгжлийн үзэл баримтлал”, “Ногоон хөгжлийн дунд, хугацааны хөтөлбөр” барими бичгийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн барьж, батлууллаа” гэв.

Монгол улс ногоон хөгжлийн үзэл баримтлалтай болно

Дэлхийн хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдолд оруулж байна. Энэ нь дэлхийн оршин тогтнолд эрсдэл учруулж байгаа юм. Иймээс дэлхийн улс орон иргэн бүр өөрийн ахуй амьдрал, үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягийг өөрчилж байгальд ээлтэй “ногоон” хэв загварт шилжих шаардлага иржээ. Манай орны хувьд газар нутгийн дийлэнх хэсэг нь харьцангуй байгалийн унаган төрхөө хадгалсан, байгалийн арвин нөөц баялаг, газарзүйн баршил, байгаль  орчиндоо зохицон амьдрах чадвартай энэхүү давуу талыгн ашиглах замаар ногоон байгаль хөгжлийн үндсийг бүрдүүлэх боломжтой. Харин нөгөө талаар манай орны ядуурлын түвшин, орлогын тэгш бус хуваарлилт, байгалийн нөөцөд тулгуурласан эдийн засгийн бүтэц, эрчим хүч болон бусад нөөц, баялгийн үр ашиггүй, үрэлгэн хэрэглээ болоод уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий эмзэг байдал нь бидэнд томоохон сорилт болж байна. Тиймээс бид “ Эхлээд хөгье, дараа нь цэвэрлэе” гэсэн өнөөгийн хандлагыг өөрчлөн байгальд ээлтэй, хаягдал багатай, хүн амын амьдралын чанарыг сайжруулах хэрэгцээ шаардлага тулгараад байна. "Ногоо хөгжил" –ийн гол зорилго нь ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан, иргэдийн оролцоог хангасан эдийн засгийн өсөлтийг бий болгосноор хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалан ирээдүй хойч үедээ өвлүүлж, үр өгөөжийг нь урт хугацаанд хүргэх боломжоор хангах нөхцлийг бүрдүүлсэн хөгжингүй улс болох зорилготой юм байна. “Ногоон хөгжлийн үзэл баримтлал”-ийн төсөлд Монгол улсын хөгжлийн чиг хандлага, түүнд хүрэх алсын харааг “Үндэсний байгаль, соёл, түүхийн өв, уламжлалыг орчин үеийн хөгжлийн ололт, амжилттай хослуулан баяжуулсан, Монгол хүнээ эрхэмлэн дээдэлсэн “сайн” засаглалтай, байгаль орчинд ээлтэй технологи ба мэдлэгт суурилсан эдийн засагтай, уур амьсгалын өөрчлөлтөд ухаалгаар дасан зохицсон, байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах үндэсний ухамсар төлөвшсэн ногоон соёл иргэншлийн үндсийг бий болгосон хөгжингүй улс болно” гэж тодорхойлсон.

Ногоон хөгжил гэж юу вэ ?

 Дэлхийн хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа байгаль орчны тулгамдсан асуудлын нэг нь цөлжилт болоод байгаа билээ. Цөлжилт, газрын доройтолд өртөмтгий хуурай, гандуу бүс нутаг дэлхийн эх газрын нийт нутгийн 42 хувийг эзлэх бөгөөд энэ бүс нутагт нийт 1,5 тэрбум хүн оршин сууж байна. Цөлжилт, газрын доройтол нь гандуу бүс нутгийн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэй бөгөөд түүний эдийн засгийн хор хохирол дэлхийн хэмжээнд жилд 42 тэрбум ам.долларт хүрэх болжээ. Одоогийн байдлаар 110 гаруй оронд цөлжитийн аюулд өртөх аюул тулгараад байгаа ба дэлхийн нийт мал сүргийн тал нь хуурай бүс нутагт байна. Хэрэв хуурай гандуу бүс нутагт хүнсний үйлдвэрлэл уналтанд орвол дэлхийн хүн амын хүнсний бүтээгдэхүүний үнэ ихээр өсөх, нийлүүлэлт багасах аюул тулгарах болно.

Монгол Улсын хувьд өнөөгийн байдлаар, нийт нутаг дэвсгэрийн 72 хувь нь цөлжилтөд ямар нэгэн байдлаар өртсөн бөгөөд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн газрын тодорхойлолтоор манай орны газар нутгийн 90 орчим хувь нь эмзэг бүс нутагт хамаарагдаж байгаа нь Та биднээс ихээхэн хүчин чармайлт гарган ажиллах шаардлагатайг сануулж байна. Монгол орны газарзүйн байршлын онцлог, дэлхийн дулаарал зэрэг байгалийн хүчин зүйлээс гадна бэлчээрийн газрын талхагдлыг нэмэгдүүлж буй хүчин зүйлс, ой модны хууль бус ашиглалт, хөдөө орон нутгийн олон салаа зам харгуй, уул уурхайн ашиглалтын дараахи нөхөн сэргээлтийг шаардлагын түвшинд хийхгүй байгаа зэрэг хүний сөрөг үйлдлүүд нь цөлжилтийн цар хүрээг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөлж байна.Ногоон хөгжил бол Монголчуудад тун ойр энгийн ойлголт юм. Дулаан, цахилгаан, ус, хоол, хувцсаа хэмнэх нь өрх гэрийн эдийн засагт ч ашигтай. Манай нүүдлийн соёл иргэншил ч материаллаг бус, хэмнэлттэй, дахин ашигладаг, хог хаягдалгүй амьдралын хэв маягт суурилсан байдаг. Иймээс Монгол Улс нүүдлийн уламжлалт соёл иргэншил дээрээ суурилж, үр ашиг өндөртэй орчин үеийн технологиор үйлдвэрлэлээ дэмжээд, ногоон соёл иргэншил рүү шилжих бүрэн боломжтой.