Бид өмнө нь “Эко консиаршин”-ы хууль бусаар “СЭЛБЭ” голын гольдирдыг өөрчлөн, төмөр замын гүүрэн гарцын хүчитгэсэн бетон тулгуурын арматур төмрийг тайраад цэвэр усны шугам татах нүхээ ухаж эхэлсэн талаар мэдээлж байсан. Тухайн үед мэргэжлийн хяналтын газраас тодорхой хэмжээнд зөвшөөрөл байгаа ч захиалагч компанитай холбогдож чадахгүй байна гэж байсан юм. Түүнчлэн тэр өдрөө техникүүдийг буулгах арга хэмжээ авч байна гэсэн ч дахин ухаж эхэлсэн.
Тэгвэл өнөөдөр буюу 3 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн засаг дарга Д. Сумъяабазар шуурхай хуралдааны үеэрээ “Эко констракшин”-ы сэлбэ голын хэсгээр барилга барих асуудлыг зохисгүй алдаа хэмээн яаралтай засаж залруулан, хууль дүрмээрээ ажиллахыг шаардаж компаны захирал Нямдавааг ард иргэдээс уучлалт гуй хэмээв. Тэрээр Нямдаваа захирлыг газар дээр нь ажиллуулж, буцаад хэвийн хэмжээнд нь оруулахгүй бол хэдэн онд авснаас нь үл хамааран газрын эрхийг цуцлахыг даалгалаа.
Мөн бид Хан-Уул дүүргийн 2р хороо, 19р хороололд нийтийн эзэмшлийн талбайд буюу 4 байшингийн дунд дахин барилга барих асуудлыг сурвалжилсан. Энэ талаар ч засаг дарга тухайн байгууллагад албан бичиг явуулж 4н байшингийн дунд барилга барих асуудал байхгүй, тэнд ногоон байгууламж эсвэл цэцэрлэг барих ёстой гээд аж ахуй нэгж рүү цуцлах хүсэлт явуулахыг үүрэг болголоо.
Б.Батчимэг