m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.17 07:44
4201
Хүний аура буюу хувь заяаны тоо

Сэтгэл судлалын шинжлэх ухаанд биеийн үндсэн өнгийг тодорхойлох арга байдаг гэнэ. Аура гэрлэн биеийн үндсэн өнгө нь хувь заяаных нь тоогоор тодорхойлогддог аж.

Эдгээр нь: 

1- Улаан

2- Улбар шар

3- Шар

4- Ногоон

5- Цэнхэр

6- Хөх

7- Нил ягаан

8- Ягаан

9- Алтан шаргал

11- Мөнгөн

22- Алтан

Хүний хувь заяаны тоог олохдоо төрсөн он сар өдрөөр тооцоолдог. Жишээ нь: 1980 оны 4 дүгээр сарын 28-нд төрсөн бол 1980+4+28=2012 -ыг 2+0+1+2=5 буюу аура өнгө нь цэнхэр байна. Харин 11 буюу 22 гэсэн хариу гарвал хооронд нь нэмэхгүйгээр тооцно. Хүмүүсийг аура өнгөөр нь дараах байдлаар тодорхойлжээ.

УЛААН: Тэргүүлэх асар их потенциалыг агуулдаг. Өмнөх зорилгодоо хүрэхдээ шаргуу, энерги сайтай, ааш зан нь хурц, сэтгэл сайхантай. Муу тал нь бухимдуу хувиа хичээгч.

УЛБАР ШАР: Тэнцвэртэй хамтран ажиллагч, хүнтэй эвсэг, зөн билэгтэй, энхийг эрхэмлэгчид. Муу тал нь залхуу гутрамтгай.

ШАР: Уран бүтээлч, гялалзсан оюунлаг, хурц ухаантай, нийтэч, ямар ч сэдвээр ярьж чаддаг хүмүүс байдаг. Муу тал нь худалч, ичимхий.

НОГООН: Анагаагчид эмч, энхийн үйлстэн, найдвартай хүн. Муу тал нь өөрийнхөөрөө зүтгэх, юмыг хүндээр хүлээн авах.

ЦЭНХЭР: Олон талтай, байгалиас заяасан зан сайтай. Хөөрүү ямар ч бэрхшээлийг давах туулах чадвартай, үнэнч шударга хүмүүс. Муу тал нь эхэлснээ дуусгадаггүй.

ХӨХ: Бусдын төлөө хариуцлага хүлээх чадвартай, өглөг буяны эзэд. Муу тал нь үгүй гэж хэлж чаддаггүй, муу хүнд ашиглуулах нь элбэг.

НИЛ ЯГААН: Оюун ухаан, сэтгэл санаа нь төгөлдөр. Насан туршдаа сэтгэл санааны чадавхиа хөгжүүлдэг. Муу тал нь өөрийгөө бусдаас өндөрт өргөмжилдөг тул бусадтай таарамж муутай.

ЯГААН: Эдийн засаг санхүүгийн амжилттай, шаргуу, тавьсан зорилготой хүмүүс байдаг. Удирдагч, эрх мэдэлтэн байх нь элбэг.

АЛТАН ШАРГАЛ: Сайн үйлс бүтээгч, халамжтай өрөвч хүмүүс. Муу тал нь бусдын нөлөөнд автамтгай.

МӨНГӨН: Амьдралаас тасарсан мөрөөдөгчид, уран зөгнөгчид байдаг. Агуу төлөвлөгөө зохиох авч хэрэгжүүлэх нь ховор. Хэрэв тэд юмыг бодитоор үнэлж хандаж чадвал асар их амжилтанд хүрнэ.

АЛТАН: Хязгааргүй. Энэ бол хамгийн хүчирхэг өнгө. Олон талын авъяастай төдийгүй бодсоноо ажил болгогсод. Амьдралынхаа сүүлчээр алдар нэрд гардаг.