Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.03.29/ боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр нийтийн эзэмшлийн гудамж, талбай, авто зам болон ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн тоглоомын талбай, гэр хороолол, орон сууцны хорооллын гудамж талбайд ил задгай кабелийн болон цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулах, дүүргийн нутаг дэвсгэрт байгаа өнгө үзэмжгүй, эвдэрч гэмтсэн самбаруудыг цэгцлэх, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх, газар дээр нь ажиллаж зөрчлийг арилгуулахыг Нийслэлийн засаг дарга Д. Сумъяабазар холбогдох албаныханд үүрэг болголоо.
У.Ууганцэцэг