m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.03.30 01:32
288
Ховд аймгийн Жаргалант суманд Ковид бүртгэгдсэнээс хязгаарлалт хийлээ

COVID-19-ийн халдвар тархсан аймгийн тоо өнөөдөр нэгээр нэмэгдэж, нийт 15 аймагт коронавирусийн халдвар тархаад байна. 

Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант суманд нэг тохиолдол батлагдлаа. Тухайн иргэн нь эрүүл мэндийн шалтгааны улмаас Улаанбаатарт эмчилгээ хийлгээд энэ сарын 10-нд Ховд аймагт очоод өчигдрийг хүртэл гэрийн тусгаарлалтанд байжээ. Гэрийн тусгаарлалтын хугацаа дуусах үед халуурах шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт хандан шинжилгээ өгчээ. Улмаар халдвар илэрсэн Ховд аймгийн Жаргалан сумд хязгаарлалтын дэглэм тогтоожээ.