m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.03.30 02:22
558
Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдоржийг тушаал бууруулж, нийслэлийн прокурор Ц.Насанбатыг ажлаас нь түдгэлзүүлжээ

Нийслэлийн прокурорын газрын даргаар Ш.Нямдоржийг томилжээ - Eguur.MN

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ хэд хоногийн өмнө "Ерөнхийлөгч Х.Баттулга надтай хэрэг наймаалцсан. Надтай холбоогүй хийгээгүй хоёр асуудлаар хэрэг үүсгэсэн.

Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдорж болон орлогч Ц.Насанбат нар нэг нь хэрэгсэхгүй болгож, нөгөө нь сэргээсэн. Энэ бол хууль, шүүхийнхэн Ерөнхийлөгч Х.Баттулгаас тушаал авч ажилладгийн нотолгоо" гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдоржийг Баянзүрх дүүргийн прокурор болгон тушаал бууруулж, нийслэлийн прокурор Ц.Насанбатыг ажлаас нь түдгэлзүүлсэн байна.