Өнөөдөр манай улс төдийгүй дэлхий нийтээр эдийн засаг, эрүүл мэндийн эрсдэлд орж байгаа. Гаднын улс орнууд ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахаар зүтгэж байхад манай улсын ЭРХЭМ түшээд хөшөө, дурсгал, ОРЧИН ҮЕИЙН цэцэрлэгт хүрээлэн зэргийг барихад хөрөнгө мөнгө зарцуулсаар, хөл хорио тогтооно тогтоохгүй шийдвэрийн хооронд халдварыг хумьсан дорвитой арга хэмжээ хийсэнгүй цаг хугацааг урсгасаар.
Иргэдийн дунд хамгийн их шүүмжлэл дагуулдаг барилга газрын асуудлаас гадна хэдэн тэрбумаар төсөв баталдаг хөшөө дурсгалын асуудал хөндөгдөж, иргэдийг бухимдуулсаар удаж буй.
Сүр дуулиантай яригдаж, өнгөрсөн оны 04-р сарын 01-ны өдрөөс эхэлсэн "Хонхтой цэцэрлэгт хүрээлэн"-д 3.2 тэрбум төсөвлөж байсан бол жил ирэх тусам тоо нь өсч байгаа хөшөө дурсгал нь аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бүтээн байгуулалт хийгдэж байгаа нэрийдлээр хэдэн тэрбумыг салхинд хийсгэн босгоод, эргээд очих эзэнгүй хаягдаад өнгөрдөг нь нууц биш. Андлалын хөшөө гэхэд л 2 тэрбум...
Хамгийн сүүлд хийсэн тооллогоор нийслэлийн хэмжээнд 200 орчим хөшөө дурсгал бий гэсэн тоо гарсан бол манай улс 26 жилийн дотор 1570 морь, 538 бөх, 341 нийгмийн зүтгэлтнүүдийн 1778 хонь, ямаа аргаль янгир үхэр тэмээний 756, Чингис хаан, Өүлэн эхийн 38, 257 нохойн, эвтэй 4 амьтны зэрэг хөшөөнд хөрөнгө мөнгө зарцуулжээ.
Тооцооллоор эдгээр хөшөөний оронд улс оронд хэрэгтэй барилгын бүтээн байгуулалт хийсэн бол атомын 2 цахилгаан станц, 600 цэцэрлэг, 400 эмнэлэг барих боломжтой тооцоолол гарчээ.
Бүтээн байгуулалт хийгдэж, хөшөө дурсгал барьж болно. Гэвч манай улс өнөөдөр сургууль, цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай, эмнэлгийн асуудалтайгаар олон жилийг өнгөрүүлж байгаа.
Ханиад томууны үеэр эмнэлэгт хэвтэх оргүй ээжүүд коридороор хүүхдээ тэврээд хонодог. Иргэдэд хүртээмжгүй, хөшөө, дурсгалд хөрөнгө мөнгө зарж байхад, насаараа улсад татвар төлсөн иргэд өвдөж, зовохын цагт улсын цөөхөн эмнэлэгт хэдэн цаг дугаарладаг. Харамсалтай нь манай улс шиг "нэг хүнд ногдох хөшөө дурсгалаараа дэлхийд тэргүүлдэг” улс ховор. Монгол Улсад 9537 дурсгалт газрын 86157 түүх соёлын үл хөдлөх дурсгал бүртгэлтэй байдаг бол өшөө дурсгал нь соёлын биет өвд тооцогдох бөгөөд үл хөдлөх дурсгал гэсэн нэрийн дор соёлын өвд бүртгэгддэг. Мөн манай орны хувьд хөшөө баримлуудыг тодорхой шалгуураар ангилж, соёлын үл хөдлөх дурсгалд бүртгэн тэмдэглэдэг хуультай.
Үл хөдлөх дурсгалыг түүх болон археологийн соёлын өвийн чиглэлээр нийтэд нь найман төрөл зүйлээр ангилдаг байна. Үүнд,
-Чулуун зэвсгийн үеийн дурсгалт газар
-Хадны зураг, бичгийн дурсгал
-Эртний булш оршуулгын дурсгал
-Тахил тайлгын байгууламж
-Барилга, архитектурын дурсгал
-Хөшөө дурсгал
-Үйлдвэрийн ул мөр хадгалсан дурсгалт газар
-Палеонтологийн олдворт газар
Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбайд байгаа хөшөө дурсгалын асуудалд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба анхаарал хандуулдаг.
Хөшөө дурсгал гэдэг жил бүр их хэмжээгээр нэмэгдээд байдаг зүйл биш учраас улсын хэмжээний тооллогыг хуулийн хүрээнд таван жил тутамд нэг удаа хийдэг байна. Гэхдээ тэр болгоныг соёлын өвд бүртгэж авдаггүй бөгөөд тодорхой шаардлага, шалгуурыг хангасан тохиолдолд тухайн дурсгалыг соёлын өвийн ангилалд оруулах буюу түүх, соёлын үл хөдлөх дурсгалд бүртгэж авдаг байна.
Соёлын үл хөдлөх дурсгал, дурсгалт газруудыг улс, аймаг, нийслэл, дүүргийн хамгаалалтад байлгадаг. Тухайлбал, Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор улсын хамгаалалтад байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг баталжээ. Үүнд нийслэлийн нутаг дэвсгэрт орших 13 дурсгалт газар орсон нь байдаг.
-Гандан тэгчэнлин хийдийн цогцолбор,
-Ардын намын төв хороо, Ардын засгийн газар түр байрлаж байсан байшин
-Гачууртын амны хадны зураг
-Дарь-Эхийн сүмийн чулуун багана, гол сүм
-Дамбадаржаа хийдийн цогцолбор
-Дашчойлин хийдийн гэр хэлбэрт модон дуганууд
-Чин ван Ханддоржийн байшин
-Чойжин ламын сүм цогцолбор
-Туулын Хар түнийн ордны туурь
– Богд хааны ногоон ордны цогцолбор
-Их тэнгэрийн амны хадны зураг
– Анхны “Өндөр хоршоо”-ны 2 давхар байшин
-Гэсэр сүмийн цогцолбор багтжээ.
Мөн БСШУС-ын сайдын 2020 оны А/161 дүгээр тушаалаар Аймаг, нийслэлийн тусгай хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг баталсан байна.
Үүнд нийслэлийн нутаг дэвсгэрт орших 13 дурсгалт газар орсон нь,
Энэ мэт өмнөх хөшөө дурсгалын асуудал яригдаж дуусаагүй байхад Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Экологийн цагдаагийн алба хамтран Үндэсний соёл амралтын хүрээлэнд "Гэрэлт хөшөө" босгохыг мэдээллээ.
Энэхүү гэрэлт хөшөөг Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан албан үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар амь насаа алдсан алба хаагчийн үйлсийг мөнхжүүлэх зорилгоор байгуулах аж.
Энэхүү ажлын хүрээнд уран бүтээлчдээс ирүүлсэн 13 хөшөөний загварыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудад танилцуулснаар МУЭ-ийн гишүүн зураач, барималч, МУСТА Ж.Дүүрэнтөгсийн бүтээл сонгогдсон байна.
"Хөшөөний ерөнхий харагдах байдал нь тэнгэр өөд цойлсон шонхор шувууны дүрс бүхий хананд монгол цагдаагийн ёсолгоо бүхий дүр байна. Энэ нь өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн монгол цагдаа үүргээ гүйцэтгэж яваад гэр орон, хань ижил, үр хүүхдүүд, журмын нөхдийнхөө сэтгэлд зайгаа үлдээн, эр зоригийн дууль болон тэнгэрт одсоныг өгүүлнэ. Энэ хоосон дүрслэл дундуур нар салхи, агаар хур нэвтрэн байх нь амьд бөгөөд мөнх чанарыг илтгэнэ" гэдгийг ЦЕГ-аас мэдээлсэн.
Олон хүн цэцэрлэг, сургууль, эмнэлэг барих талаар ярьж байна. Тийм ээ, бидэнд цэцэрлэг, сургууль, эмнэлэг, зам харгуй хэрэгтэй байна.
Ж.Одноо