m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.12 06:00
258
Тэвчээр

Алдартай каратеч болох нь Мицумигийн цорын ганц хүсэл юм.  Гэвч түүний аав, ээж, гэр бүлийхэн нь энэ хүслийг нь огт хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Гэтэл нэгэн өдөр азгүй тохиолдлоор хүү машины осолд орж зүүн гараа тайруулах болов. Мөрөөдлөө орхихоос өөр аргагүй болсон хүүгийнхээ сэтгэлийг бодож, эцэг эх нь хүүдээ каратегийн багш хөлсөлжээ. Багш нь анхны хичээл дээр түүнд өрсөлдөгчөө баруун гараараа бариад эргүүлэн унагаах мэхийг зааж өглөө. Өдөр хоног өнгөрөх бүрт багш хүүд нэг л мэхийг давтуулдаг байв. Нэг мэх давтан хийсээр уйдсан хүү багшаасаа “Би ганц мэх хийсээр байгаад уйдаж байна. Өөр мэх заахгүй юм уу?” хэмээн асуухад багш нь түүнд өөр мэх заахыг хүссэнгүй. Хүү нэг үйлдлээ өдөр бүр давтан хийдэг байсан учраас маш хурдан хугацаанд мэхээ гайхалтай эзэмшиж чадлаа. Нэгэн өдөр багш залуучуудын каратегийн аварга шалгаруулах тэмцээнд хүүг оролцуулах эрх барьсаар инээмсэглэн орж ирэв. Мицүми маш их баярласан ч тахир дутуу өөрийгөө тэмцээнд амжилттай оролцоно гэдэгт илгэлгүй байв. Тэмцээн эхлэхэд Мицүми хүү мэдэх ганц мэхээ хийсээр эцсийн тоглолтонд үлдэж чаджээ. Сүүлийн мөчид түүний өрсөлдөгч түүнээс 2 дахин том биетэй нэгэн байлаа. Мицүми хэдийгээр айж байсан боловч урьдын адил мэдэх ганц мэхээ хийж түүнийг ялж аварга болжээ. Тэр маш их баярлан багш руугаа гуйж очоод “Багш аа би зөвхөн ганц л мэх мэднэ, тэгээд бас зөвхөн ганц гартай хэрнээ аврага болчихлоо”. Гэхэд багш нь түүн рүү харж инээмсэглэн “Чиний хийсэн мэх бол каратегийн хамгийн хэцүү мэхүүдийн нэг юм. Энэ мэхийг хариулах ганц арга байдаг нь эсрэг хүнийхээ зүүн гараас барих” арга гэж хэлжээ.

Б.Хонгорзул