m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.03.31 08:09
319
Өмнөговь аймгийн Гурвантэс суманд тэг зогсолт хийлээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сум болон Нарийнсухайтын бүлэг орд "Саусгоби сэндс" ХХК-д шинэ коронавирусын сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан Гурвантэс сумын онцгой комисс хуралдаж, гуравдугаар сарын 31-наас ирэх сарын 03-ны өдөр хүртэл Тэг зогсолт хийх  Сумын засаг даргын захирамж гарлаа. Энэ хугацаанд шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, тандалт хийх зорилгоор айл өрхүүдээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.