m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2021.04.01 07:52
408
Завхан аймгийн 1-р цэцэрлэгийн хүүхдүүд 13 өөр орчинд суралцаж байна

Завхан аймгийн Улиастай сумын Улсын тэргүүний 1 дүгээр цэцэрлэг  90 жилийн түүхтэй.  Хамран сургах тойргийн 2-5 насны 355 суралцагчийг хамруулан сургуулийн өмнөх боловсрол олгож байна.

12 бүлэгтэй, 13 өөр орчинд хүүхэд өөрийн сонголтоор орж идэвхтэй сургалтын цагт хамрагддаг.  Сонголттой сургалтыг 2015 оноос эхэлж туршсан байна.

Үр дүн нь хүүхэд өөртөө итгэлтэй болох, өөрийгээ илэрхийлэх, бие даах, эрсдлийг даван туулах, тусархаг, хөдөлмөрт дуртай болох гээд амьдралд хэрэгтэй чадваруудыг эзэмшүүлэн тоглох явцад нь эзэмшүүлэн танин мэдэх хэрэгцээг нь дэмжсэн чухал хөтөлбөр аж. 

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн тулд бодит чадварыг ажиглах, тэмдэглэх, эргэцүүлэн бодох, ахиулах, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх , ажиглах, баримтжуулах, нэгтгэн нотлох дүгнэх ахиулах, амжилтыг олж харна гэсэн зарчмаар  хөтөлбөр гарган төлөвлөлтийн хэрэгжилт үр дүнг тооцон ажиллаж байна.

Хамт олны хувьд давуу тал дээрээ суурлин ажилладаг байна. Хамт олон 35  уулаа 350 хүүхдийн төлөө сэтгэл зүтгэл нэгтэй хоцрогдлыг хамтаараа уриатай ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч үзэл баримтлалын үзэл санаа хэрэгжих нөхцлийг бүрдүүлжээ.

Гаднах сургалтын орчинг гарын доорх материал ашиглан хамт олны чадавхид тулгуурлан хийж гүйцэтгэсэн байна.

Тогтворгүй, хувьсамтгай, ээдрээтэй, эргэлзээтэй энэ нийгэмд ирээдүйгээ, 20 жилийн дараахь бие хүн ямар төлөвшилтэй иргэн болох вэ гэдгийг судалж, амьдралд хэрэгтэй чадваруудыг тоглох явцад нь олгож байгаа ажээ.